• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-07 17:03:51    
Нэрт хийлийн хөгжимчин Люй Сичин

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгана уу, Залуучууд хөтөлбөр та бүхэнтэйгээ золгож байна. энэ удаагийн хөтөлбөрөөр та бүхэнд Хятадын нэрт хийлийн хөгжимчин Люй Сичинг танилцуулахаар бэлтгэлээ.

     Өнөөгийн төгөлдөр хуур сурч байгаа хүүхэд Лан Лан, Ли Юньдийг мэдэхгүй хүн байхгүйтай адилаар далаад онд төрсөн бөгөөд хөгжмийн талаар бага сага мэддэг хүнд авч хэлбэл Люй Сичин нь үнэхэр нэгэн домог юм. 4 настайгаасаа хийл хөгжимдөхийг сурч, 7 настайдаа маш хүчир аяг хөгжимдөж чадах болжээ. 8 настайдаа Хятадын экс удирдагч Дэн Шиопингийн зөвшөөрлөөр төвийн хөгжмийн дээд сургуульд хамгийн бага настай оюутнаар элсэн орсон юм. 17 настайдаа олон улсын хийлийн наадмын хамгийн дээд яруу алдар болох Паганинийн хийлийн тэмцээнд алтан медал хүртсэн байна.

     Люй Сичин Шандун мужийн Чин Дао нутагтай. Чин Дао хотыг дурдахад хийлийн хөгжимтөй онцын барилдлагатай юм. Чин Дао нутагтай хийлийн хөгжимчинд Люй Сичингээс гадна Ли Чуаньюнь, Чэнь Лишинь, Лю Ян нар буй. Үүний учир юу юм вэ гэвэл Чин Дао хотоос ойрхон жижиг арал байдаг. Энэ арлыг дээрээс харахад яг л хийлийн хэлбэртэй юм. Иймээс энэ нутаг хийлийн хөгжимчин олон гардаг гэж хүмүүс бас хэлцгэдэг.

     Люй Сичинг хөгжмийн замналд ороход аав нь чухал нөлөө үзүүлсэн юм. Эцэг нь ёстой хөгжмийн улайм хорхойтон гэж хэлж болно. Тэрээр 3 хүүдээ хийл суруулсанаар барахгүй өөрөө болд хавтас зохиож, ноот хувилуулах арга барилаар хөгжмийн салбар дах олон найзтай танилцсан юм. 4 настай Лю Сичин хийл хөгжимдөхөд төрөлхийн ой билэгтэй байхыг аав нь ойлгож мэдээд түүнийг дагуулж том хотуудаар яван хөгжмийн салбарын зүтгэлтэдтэй бараалхадаг байлаа.

1  2  3