Иймэрхүү боломжтой нөхцөлд өсөн бойжсон Люй Сичин 7 настай үед маш олон хөгжимчинд таалагдсан хийлийн авьяастан болжээ. Хожим нь Хятадын экс удирдагч Дэн Шиопингийн дэмжлэгтэйгээр 8 настайдаа төвийн хөгжмийн дээд сургуульд дүрмээс гажууд орж сурсан байна.
Люй Сичин өөрийгөө маш азтай хүн гэдэг. Яагаад гэхлэр түүний мэргэжлийн хөгжимчин болох замналд дандаа туслах хүн байсан юм. Төвийн хөгжмийн дээд сургуульд 3 жил сурсанаа, тухайлбал 11 настай жилдээ Англид байгаа хөгжмийн авьяастанд зориулсан сургуульд элсэн орсон юм. Харь нутгийг зорисон тэрээр гадаад тодоодын хичээл амьдрал маш адил бус байдгийг мэдсэн байна. Улсын дотоодод байхад бага сургуулийн дөхөмхөн хичээлээс гадна хийлийн дасгалд бүх хүчээрээ чармайдаг. Англид харин уран зургийн түүх, жүжигчний мэргэжлийг багтаасан 15 төрлийн хичээлээр хичээллэх бөгөөд мэргжлийн талаар чөлөөтөй хөгжхийг эрхэмлдэг.
Люй Сичин хожим нь хэлэхдээ, Энэ гурван жил надад маш чухал байсан юм. Би өрнө дахины хөгжим үүссэн өлгийд тухайн нутгийн хүн соёл, зан заншилтай танилцлаа. Миний хувьд энэ нь туршлага хуримтуулж байгаа явц юм. Маш олон юмыг би тухайн үед мэдэж байгаагүй. Гэвч сүүлэр нь хийлийн мэргэжил өдрөөс өдөр дээшилж, амьдралын өнгрөлт баялаг болохын хирээр энэ нь чанарын өөрчлөлт гарсан юм гэжээ.
Италийн хамгийн гоё намрын улиралд 17 настай Люй Сичин 12 жил хоосон явсан Паганинийн олон улсын хийлийн наадмын алтан медалыг дорно зүгийн хүний хувиар хүртсэн байна.
1 2 3
|