Жан жя жэ бол Хятадын өмнөд нутгийн нэрт үзэмжит газар болхоор дотоод гадаадын жуулчдын сонирхолыг татаж байдаг. аялал жуулчлалын ажил төрлийн хөгжил нь тухайн газрын ард иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн байна.
Ху нань мужийн баруун хойт хэсэгт байрилдаг Жан жя жэд өөхөн чулуун уул хадны үзэмжм, экологийн бүрэн систем, улиралын үзэмж зэрэг байгалийн өвөрмөц үзэмж байдатай юм. Жан жя жэ болон өөр хоёр газрын байгалийн үзэмжээр бүрэлдсэн Ү лин юаний үзэмжит район нь НҮБ-ын Гэгээрэл Шинжлэх Ухаан Соёл Боловсролын Асуудал Эрхэлсэн байгууллагад\ ЮНЕСКО\ дэлхийн байгалийн өвөөр жагсаагдсан байна. 20-р зууны ерээд оноос хойш, Жан жя жэд ирж жуулчилах хүмүүс тасралтгүй нэмэгдэж, аялал жуулчлалын ажил төрөл түргэн хөгжсөн байна. Өнөө Жан жя жэд нэвтрэх хурдны замаар автобус нааш цааш зөриж, орон нутгийн галт тэргэний буудалд өдөр бүр 10 хос галт тэрэг нааш цааш зорчиж, жилд олон улсын нисэх онгоцны буудлаар зорчин өнгөрч байгаа зорчигчид давахцсан тоогоор 1 саяд хүрч байна.
Өнгөрсөнд буйд бөглүү уулархаг нутагт оршдог Жан жя жэгийн эдийн засаг маш хоцронгуй, ард түмний амьдрал их ядуу байсан юм. Аялал жуулчлалын ажил төрлийг хөгжүүлснээс хойш тариачны амьдралд асар их өөрчлөлт гарсан байна.
Үүрийн гэгээ цуврамагч 53-тай тариачин Люй тан ю Жан жя жэгийн Хуан ши зайгийн үзэмжит районд ирж чулуу хаглаж зам тавина. Түүний гэр эндээс холгүй Юй чи сүнь тосгонд бий . Тосгоны эргэн тойронд нь бүр уул хад болохоор тариан газар маш бага . тосгоны 1000 гаруй хүн өнгөрсөнд эрдэнэ шиш тарьж хоол хүнс болгож амьдрал нь туйлын ядуу байжээ.
Уулдаа манай гэрийнх засгийн газраас олгох үр тариа авах тэтэгвэр авч байсан. Тосгоны зарим хүүхэд олонтой айлын амьдрал их л хүндрэлтэй байсан. Жилийн орлог хэдэн зүүн юанд ч хүрэхгүй их яддуу байсан гэжээ.
Жан жя жэ аялал жуулчлалыг хөгжүүлж ирснээс хойш ,авто зам тавих, зочид буудал байгуулах, зүлэгжүүлж ногооруулан орчин ахуйг цэвэр цэмцгэр болгох зэрэг дэд бүтэцийн байгуулалтыг ихээр хийсэн байна. шавар чулууны ажил чаддаг Люй тан ю хотын районы юм уу үзэмжит районд зам тавих, гүүр байгуулах зэрэг ажил хийх болж, тосгоны бусад хүмүүс ч аялал жуулчлалтай холбоотой ажил хийх болсон байна.
1 2
|