Аялал жуулчлалын талын ажил хийх болсноор тариачдын орлого нэг л дээр ихээр нэмэгдсэн байна. Өнөө Юй чи сүнь тосгоны хүн тутамын жилийн дундаж орлого өнгөрснийхөөс 11 дахин нэмэгдэж, дийлэх тооны айл шинэ вааран байшин барьсан байна.
Өнгөрсөнд эдийн засаг хоцронгуй байснаар Жа жя жэгийн олон тариачин гадна газар ажил хийхээр явсан юм. Өнөө аялал жуулчлал орон нутгийн гуравдугаар аж үйлдвэрийг ихээр дайчилснаар мөнгө олох тохиол улам их болсноор гадна газар ажил хийхээр явсан хүмүүс бүр буцаж ирсэн байна. Люй тан югийн том хүү нь тэнгисийн эрэг дугуу хотод ажил хийж байгаад өнөө буцан ирж нэг зочид буудалд ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд, Жа жя жэд ардын уламжлалт соёлын музей ажиллуулах болж орон нутгийн аялал жуулчлалын агуулагыг баялагжуулсан тэдийгүй тариачдыг ажилаар ханган орлогыг нь нэмэгдүүлсэн байна. Шиү хуа шань музей бол хувь хүний эрхэлэсэн Тү жя үндэстний онцлогыг харуулсан музей юм. Энд ажиллаж байгаа 40 гаруй ажилтны олонх нь тариачин бөгөөд музейд тавьж байгаа зураг, гар урлалын бүтээгдэхүүний материалыг бүр тариачид хийж байгаа юм гэж музейн дарга Хэ чү хуа танилцуулж байлаа.
Тэрээр хэлэхдээ, би материалыг хөдөө тосгоноос бэлтгэж авч байна. компани тариачин өрөх хамтран ажиллах үйлдвэрлэлийн дамжлаг бүрэлдүүлсэн байна. Өнгөрсөнд хүмүүс хийх ажил үгүй сул сэлүү байсан бол өнөө мөнгө олох ажилтай болж, миний аж ахуйн нэгж ч ашиг орлого ихтэй болсон байна гэжээ.
Жан жя жэ хотын аялал жуулчлалын газрын ажилтан Гүэ тэ зюнь хэлхэдээ, тариачид өнгөрсний хуучинсаг үзэл баримтлалаа өөрчилж, нээлттэй сэтгэцээр ажиллах болсон . Жишээлбэл үзэмжит районд олон хөгшин настайчууд болон хүүхэдүүд өмнөд Солонгосын үг хэлж чадах болсон байна. энэ нь чухал өөрчлөлт болох юм гэжээ.
Жан жя жэд өмнөд Солонгосын жуулчид олон ирэх болсноор эндэхийн тариачид өмнөд Солонгосын үгээр мэндлэх, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, үнэ хаяж чадах болсон байна. Сурвалжлагч уулны хормойн жижиг талбайд тариачны эрхэлсэн гар урлалын бүтээгдэхүүний дэлгүүр пүүс , гуанз, буудал зэргийг харлаа. өмнөд Солонгосын хэдэн жуулчин ирэхэд дэлгүүрийн эзэн тэр доор нь тэд нартай солонгосоор мэндэлж байлаа. Сурвалжлагч пүүсийн эзэн Ван мао шэн гэдэг хүнтэй уулзан ярилцахад, өөрөө наймай хийхийн дагуу Солонгос хэлийг сураад хоёр жил болж байна. Өмнөд Солонгосын хүн эндээс өдөр болгон жижиг бараа авч байдаг гэжээ. Аялал жуулчлалын үйлс хөгжөөд Жан жя жэгийн тариачдын орлогыг нэмэгдүүлэн баян чинээлэг амьдралтай болгосон байна. /Урангоо орчуулж, бэлтгэв/ 1 2
|