Цаасыг хийж чадсан явдал бол хүн төрөлхтөний түүхэн дэх нэг том нээлт юм. Цаастай болсноос хойш эрдэм мэдлэгийг уламжлан залгамжилж, хөгжүүлэн дэлгэрүүлэх цоо шинэ цаг үед орсон билээ. Одоо та бүхэнд цаас хийх техникт чухал өөрчлөлт хийсэн Цай лүнийг танилцуулъя.
Цаас хийх техник бол Хятадын эртний шинжлэх ухаан техникийн 4 том нээлт буюу луужин, цаас хийх техник, барлах техник, дарийг үүдсний нэг нь болох юм. Энэ бол Хятадын үндэстнүүдийн дэлхийн соёл иргэншилд үзүүлсэн маш эрхэм нандин хувь нэмэр юм. Энэ нь дэлхийн шинжлэх ухаан соёлын уламжлал болон солилцоог ахиулж, дэлхийн түүхийн үйл явцад гүнзгий нөлөө тусгалаа үзүүлсээр ирсэн байна. 4 том нээлтийн аль нь боловч аль нэг цаг үеийн хэн нэгний үүдсэн зүйл биш, бүгд л түүхэн урт хугацааны өөрчлөлт хувьролтоор бий болсон зүйл юм.
Хятадын эртний хүмүүс яст мэлхийний хуяг, амьтан араатны яс, хулс, модон хавтан, хад чулуун дээр хэрэг явдлыг тэмдэглэж байжээ. Өнөөгийн хэрэглэж байгаа Ханьзи үсэг бол даруй ясан бичгээс хөгжиж ирсэн байгаа юм. Энэ үсэг нь яст мэлхийний хуяг, амьтан араатны яс, хүрэл эдлэл дээр тэмдэглэгдснээрээ хожмын хүмүүсийн хүртээл болж чадсан байлаа. Өнөө олдоод байгаа яст мэлхийний, амьтан араатны ясан дээр бичигдсэн ясан бичиг нь 2000 гаруй жилийн өмнөх зүйл болно. Хятадын эртний хүмүүс ясан бичгийн дараа бас хулс модыг ихээр ашиглаж, хулс модон дээр ихээхэн зүйлийг бичиж тэмдэглэж үлдээсэн байлаа. Эдгээрийн гүйцэтгэсэн үүрэг болон шинж чанараас нь аваад үзэхэд хулс модон дээр бичигдсэн зүйл нь ясан бичигтэй адилхан чухал юм. Хулс модон бичгийн дараа хаад ноёдууд торгон дээр бичдэг болсон байв.
1 2
|