Манай тооллын өмнөх 100 жилийн орчмоор цаас нь үүсэж бий болсон байлаа. Түүхэн материалд тэмдэглэснээс үзэхэд, тухайн үеийн Хятадын Хань улсад мяндсаар хийсэн нэг зүйлийн цаас бий болсон байв. Ийм цаас нь модон хавтан болон мяндсааар нэхсэн торгоны хоорондох зүйл байж, үүнийг хийх технологи нь маш ярьшигтай болохоор үнэ цэнэ нь ч тэнгэр хададсан зүйл болсны улмаар бодит хэрэглээний зүйл болж чадсангүй аж. Ийм байдлыг Цай лүнь бүрмөсөн өөрчилсөн байлаа.
Цай лүнь манай тооллын 61 онд төрсөн байв. Тэр нь Хятадын Хань улсын үеийн шинжлэх ухааны эрдэмтэн юм. Тариачин айлд үр нь болж заяасан Цай лүнь 15 настайдаа хааны шадар зарцаар сонгогдож, засаг төрийн өндөр албанд олон жил зүтгэсэн хүн байлаа. Тухайн үед хүмүүсийн хэрэглэж байсан хулс модон хавтан нь дэндүү ч хүнд болхи, мяндсан торго нь бас дэндүү үнэтэй, тэр торгон цаасыг нь ихээр үйлдвэрлэх боломжгүй байсан тул аль аль нь ч учир дутагдалтай байлаа. Цай лүнь үүнийг үзэж гараад цаас хийхийг судалж эхэлжээ.
Цай лүнь өмнөх хүмүүсийн цаас хийсэн арга туршилгыг нэгтгэн дүгнээд модны хальс, олсны уг, ноорхой даавуу, элж хаягдсан загасны тор зэргээр материал болж, цаас хийжээ. Тэд нар модны хальс, олсны уг, ноорхой даавуу, элж хаягдсан загасны тор зэргээ хэрчиж хайчлаад удаан дэвтээж нухаж уусгаад бас жигнэж чанаад хамаг сүүлд нь чийрсэн дээр нимгэн зулаад наранд тавьж хатаадаг байв. Игнэж хийсэн цаас нь хөнгөн нимгэн, үсэг бичихэд сайн болохоор маш түргэн дэлгэрчээ. Цай лүний цаас хийх техникт хийсэн өөрчлөлтийг хаантан маш их үнэлсэн аж. Энэ арга нь маш түргэн уламжлагдан дэлгэрсэн бөгөөд ийм цаасыг хүмүүс "Цай хөүгийн цаас" гэж нэрэлдэг болсон байлаа.
Цай лүнь бас хааны ордны ном бичгийн харгуулан тохиолдуулах ажил хариуцаж байжээ. Харгуулан тохиолдуулсан ном бичгийг хуулан олшруулж, орон нутгуудын ноёдод өгдөг байсан тул цаасыг их хэмжээгээр үйлдвэрлэх шаардлагатай байлаа. Нийгмийн эрэлт хэрэгцээ нь үйлдвэрлэлийг ахиулж, үйлдвэрлэлийн туршилгын хурамтал нь цаас хийх техник болон түвшинг тасралтгүй дээшлүүлсэн байна. Цай лүний доривтой ахиулалтайгаар Хятадын цаас хийх техник улам боловсронгуй болсон байлаа. Цай лүнийг нас барсны 80 жилийн дараа уг Хань улсад цаас хийдэг бас нэгэн эрдэмтэн цолгорон гарчээ. Түүнийг Зүө бө гэдэг. Түүний үүдсэн цаас нь нимгэн зузаан нь тэгшхэн, ширхэг нь нарийн, хурц тод өнгөтэй байлаа. Хүмүүс түүнийг нь "Зүө бөгийн цаас" гэдэг байв. Манай тооллын 3, 4-р зууны үе болоход цаас нь хоцрогдсон бүх хавтанг орлож, Хятадын бичиг бичих цорын ганц материал болсон байлаа.
Тухайн үеийн шинжлэх ухааны эрдэмтэн бөгөөд засаг төрийн шинийг үүдэн бүтээх оргилуун билэг ухаантай дээд албаны хүн байсан Цай лүнь цаас хийх техникт өөрчлөлт хийснээс гадна бас төмөрлөг боловсруулах, механик үйлдвэрлэлийн ур технологи зэрэг талаар маш их ахиулах үүрэг гүйцэтгэсэн аж. 1 2
|