Хөдөлж барих нь хөнгөн шаламгай наян нэгэн насан сүүдэртэй Вэй Лянь настан хаа очвол хаа хүмүүсийн анхаарлын төвт ордог байна. Нийт иргэдийн бие чийрэгжүүлэх яармаг 10-р сарын 12-нд Наньжин хотын Ү тайшань спортын төвт ажиллаа. Вэй Лянь настан яармагийн газраас ойр суугаа болохоор бие чийрэгжүүлэх шинэ төхөөрөмж юу байгааг үзэхээр яармагт иржээ. Энд ирээд эрүүл мэндийн шинэжилгээ хийлгэжээ.
Ерөнхий шинжилгээ нь 81 оноо авсан байна. Настай минь адил байна гэж Вэй Лянь настан сурвалжлагчид баяртай ярьж байна. Биеийн тамир спортын ерөнхий газрын иргэдийн эрүүл мэндэд шинжилгээ хийдэг эмч Вэй Лянь настны чийрэг сайн биетэйд гайхаш төрж байна. Түүний тэсвэр, яс, даралтын үзүүлэлт маш хэвийн, ялангуяа тэнцвэрийн чадал сайн байна.
Сурвалжлагч Вэй Лянь настантай уулзахад Вэй Лянь настан бол Наньжин хотын том од, дугуйгаар Бээжин, Түвдээр аялан явсан, гар дээрээ зогсох нь түүний хамгийн их уран чадвар нь болно гэж хазуугийн хүмүүс ярьж байна. 10-р сарын 12-нд Наньжин хотноо болсон Бүх Хятадын биеийн тамир спортын аравдугаар наадмын нээлтийн ёслолын үзүүлэх тоглолтод Вэй Лянь настан гар дээрээ 5 минуд зогсож үзүүлжээ.
1 2
|