• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-10 16:31:39    
"CRI-гийн монгол хэлний нэвтрүүлгийн газрын байгуулагдах үеийн дурсамж"
-Тэтгэвэрт гарсан ахмад сэтгүүлч Борыг сурвалжилсан тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Бор-Төмөр: Заа их баярлалаа. Үүний тухай ярих юм бол ийм байна. 1964 онд, анх радио нэвтрүүлгийн ажилд ороход надад их бэрх санагдаж байсан юм. Энэ ажлыг сайн ойлгохгүй байсан юм. Тухайн үед Төвөөс Хятадын радиогийн хэрэг эрхлэх газрын боловсон хүчний газраас Ли Дэфү гэдэг хүн Өвөр монголын Хөх-Хотод ирж хүн авах болсон байна. Ингээд надыг сонгож, шалгалтад оруулсан юм. Энэ шалгалтыг даваад надыг төвд ажил шилжүүлэх болсон юм. Эхлээд Өвөр монголоос ажил шилжүүлж авчирсан хүмүүсийн дотор манай хамгийн ахмад Чулуун, энэ хүн уулдаа Өвөр монголын радиогийн монгол хэлний хэлтсийн даргаар ажиллаж байсан, Амарсайт \олонхий хүмүүс Толь гэж дууддаг\ , энэ хүн Төвийн радио хорооны үндэстний цөөнхийн хэлний монгол хэлний дугуйлангийг эрхлэж байсан, Лавх-Сүрэн, энэ хүн бол Төвийн радио хорооны анхдагч монгол нэвтрүүлэгч болох юм. "Ардын төв радио хорооноос яриж байна" гэж анх удаа ярисан хүн болох юм. Үүнээс гадна нэвтрүүлэгч Бумаа, Өвөр монголын радио хорооны монгол хэлний нэвтрүүлэгч байсан. Зандраа, Хөлөн буйрийн радио хороонд нэвтрүүлэгчээр ажиллаж байсан.

1  2  3