Эдгээр ахмадаас бусад нь бүр шинээр радиогийн ажилд орж байгаа хүмүүс байсан юм. Бид 1964 оны 6-р сард Бээжинд ирээд хэдхэн сар бэлтгэл хийгээд 12-р сард нь нэвтрүүлгээ эхэлсэн юм. Өөр хэл бол нэг жил юмуу эсгвэл нэг жил хагас бэлтгэл хийж байманжин нэвтрүүлгээ эхлүүлж чаддаг юм. Манай монгол хэл хэдхэн сарын дотор бэлтгэлээ хийгээд нэвтрүүлхээр болсон юм. Ингэж маш бага хугацаанд нэвтрүүлгээ эхлүүлж чадсны учир бол юуны өмнө радиогийн ажил хийж байсан ахмад нөхдүүд байгаа нэг тал байна, нөгөө нэг зүйл бол өөрийн үндэстнийхээ төрөлхий хэлээр ажиллаж байгаа бас нэг хүчин зүйлээс болсон юм.
Тухайн үед оройн 7 цагаас 8 цаг, оройн 8 цагаас 9 цаг хүртэл нэг цаг нэвтрүүлж, өглөө нь 5-6 цаг хүртэл бас нэг цаг давтаж байсан юм. Ингээд 3 цаг нэвтрүүлж байсан юм. Миний хувьд авч хэлвэл, удалгүй радионыхаа ажилтай ижил дасал болж, орчуулага, найруулагын ажил хийж байсан юм. Эхлээд програм найруулж байсан, дараа нь уран сайхны нэвтрүүлгийг бэлтгэж байсан, үүнээс гадна бас сурвалжлагийн ажил хийж байсан юм. Энэ нэвтрүүлгийн дэлгэрэнгүй агуулгыг сонсохыг хүсвэл 2005 оны 11-р сарын 18-ний өдөр нэвтрүүлэх "Найрамдлын гүүр"-ийн шинэ дугаарт хандаарай. \ Г. Сайн-Өлзий бэлтгэв. \ 1 2 3
|