• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-18 17:29:14    
Бээжингийн залуучуудын шинэ сонирхол

Хятадын Олон Улсын Радио

     Өнөөгийн залуучууд хувцас хунар гадар дүр байдлаас цагийн урасгалыг хөөцөлдөхөөр барахгүй хайртай амьтан тэжээх талаар ч өвөрмөц онцлогтой болж байгаа юм. Хулгана, могой, аалз зэрэг өнгөрсөнд хүмүүсийн холдоод завдахгүй амьтан өнөө харин залуучуудын энхрийллийг улмаар олох болсон байна. Үүнээс гадна эдгээр амьтныг зардаг жижиг дэлгүүр ч наймаа сайтай юм.

     Си Даньд байдаг луут муурын вэб сайт гэдэг нэгэн дэлгүүр луут муур зарахаар нэрд гарсан юм. Энд байгаа хөөрхөн луут муур нь нааш цааш явж байгаа хүний анхаарлыг ихээр татдаг. Ялангуяа хориод насны охид үүнд онцын сониохолтой юм.

     Луут Муур нь хэрэг дээрээ өмнөд америкад амьдрадаг хулганы төрөл болно. Тэр нь хүүхэлдэйн жүжигд гардаг луут мууртай маш төсөрхүү учраас хүмүүс ингэж нэрэлжээ. Луут муур хуурай орчинд амьдрах дуртай, энгийн үед модны халис, модны үндсээр хоол болгодог.

     Дэлгүүрийн эзэн танилцуулж хэлэхдээ, өнөө зах дэлгүүрт зарж байгаа луут муурын олонх нь урт сүүлт луут муур болно. Хүний хүчээр үржүүлсэн нь олон тоог эзэлдэг. Луут Муурын арьс нь маш зузаан, голцуу дулаацуулах болон усны алдагдалаас сэргийлэх үйлдэлтэй. Арьс ноосны өнгийн адил бусаас болж үнэ ханш нь ч адил бус байдаг. Үүний дотор хамгийн үнэтэй нь гялгар хар өнгийн болно, 6000-аас 6500 юуань хүрдэг. Хамгийн хямдхан нь ч 600-аас 800 юуаний хооронд байдаг юм.

1  2