Луут муурын зан ааш нь номхон эелдэг учраас адил бус насны давхрагын хүмүүсэд таалагдсан байна.
Нэг хулганыг хэдэн зуун юуаниар авах нь хэцүү санагдаж байвал 10-аас 20 юуаний жижиг амьтан ч буй. Жишээлбэл хос хавч, цан шу хулгана , яст мэлхий , хүрэлзгэнэ зэрэг. Цан шу хулганы сонирхолтой зүйл гэвэл тэрээр идшээ дандаа хоёр зажлуудаа нуучихдаг. Аюулгүй газарт очоод сая тайван хооллолдог юм. Цан шу хулганад өвөө хулгана, эмээ хулгана гэж байдаг. Яагаад гэхлэр тэдний ноос нь шар өнгөтөй байтлаа цагаан хөмсөг цагаан сахалтай учраас хүмүүс ингэж нэрэлсэн байна. Бие дэх хээгээр нь бас гурван зураастай хулгана, нэг зураастай хулгана гэж ялгадаг. Нэг зураастай хулганы зан ааш нь хэдэр догшин, хүнийг хазвал тавидаггүй учраас анх тэжээж байгаа хүн гурван зураастайг нь авбал дээр юм.
Хос хавчийг ер нь хосоор зардаг учраас залуу хосуудад таалагдсан байна. Хос хавчийн жинхэнэ нэр нь түлхэлт даллах хавч юм. Дэлхийн хэмжээнд 80 гаруй төрөл байдаг. Түлхэлт эхлэх үед тэрээр том хавчаа нааш цааш хөдөлгөж, түлхэлтийг даллаж байгаа юм шиг харагддаг учраас ийм нэр олжээ. 1 2
|