11-р сарын 5-ны өдөр Бээжингийн олон улсын хөгжмийн 8-р наадам нь дэлхийн оркестр хөгжмийн нэрт хамтлаг—Берлины Филармонийн концертоор өндөрлөлөө. 22 хоног явагдсан энэхүү гайхамшигтай сайхан хөгжмийн наадам нь нийслэл Бээжинийн үзэгчдийн сонорыг мялаасан юм.
Берлины Филармонийн хамтлаг бол дэлхий нийтээр хүлээн зөврөөрдөг хамгийн шилдэг филармонийн хамтлаг юм. Уг хамтлагийн хөгжимчин болгон нь бүр дэлхийн олон газрын нэрт хөгжимчдээр бүрдсэн байдаг. 1979 онд уг хамтлагийнхан хөгжмийн ерөнхий хянагч, Австрали нутагтай хөгжмийн удирдаач Караянгийн дагууллагатайгаар Хятад улсад ирж тоглоод, Хятадын ард иргэдэд маш их таашаагдсан билээ. Түүнээс хойш, 26 жил өнгөрсний дараа, Берлины филармонийн хамтлаг нь шинэ удирдаач бөгөөд урлагийн ерөнхий хянагч Симон Ратлейн дагуулалтайгаар Хятад улсад дахин ирж, Бээжингийн олон улсын хөгжмийн 8-р наадамд хөг аялгуу нэмэрлэсэн юм.
"Манай Берлины филармонийн бүх уран бүтээлчид Хятад улсад ирж Бээжинд тоглосондоо бүр маш баяртай байна. Маш олон хүн надаас юуны учраас Хятад улсад тоглох сонголт хийсэн вэ гэж асууж байсан, надад авч хэлбэл үүнд хариулахад маш дөхөм юм. Учир нь Хятад улс дэлхийн хөгжмийн хөгжлийг төлөөлж, ирээдүйг төлөөлж байна. Бээжинд дахин ирж тоглосондоо бид маш баяртай байна, Хятадын үзэгчидтэй хамтаар хөгжмийн эгшиг сонирхоход таатай байна" гэж Симон Ратле тэмдэглэжээ.
Бэээжингийн олон улсын хөгжмийн наадмыг бол Хятадын Соёлын Яам болон Бээжин хотын Засгийн газар 1998 оноос эхлэн жил болгон зохион явуулах болсон юм. "Олон улсын түвшин, Хятадын онцлог, Бээжингийн жавхаа"-гаар зорилтоо болгосон энэ хөгжмийн наадам нь одоо дэлхийн хөгжмийн нэрт наадмдын эгнээнд орж, Бээжингийн соёлын чухал ажиллагаа болон хөгжсөн байна.
Бээжингийн олон улсын хөгжмийн 8-р наадмын тоглолтод дуурь, оркестр хөгжим, төгөлдөр хуурын гоцлол хөгжим, найрал хөгжим зэргийг багтаасан 18 удаагийн тоглолт хамрагдаж, Франц, Герман, Чех, Америк зэрэг 10 гаруй улс орны 1000 шахам хөгжимчин түүнд тус тус оролцжээ. Түүний дотроос хийлчин Сара Жан, төгөлдөр хуурчин Погорелис, Лабек, дуучин Студер зэргийг Хятадын хөгжим сонирхогчид сайн мэддэг юм. Хөгжмийн удирдаач Норингтон, Ебо Де Уарт, Симон Ратле, морин хийлчин Герхадт зэрэг бол дэлхийн хөгжмийн тавцанд маш их нөлөөтэй хүмүүм болно. Үүнээс гадна, дэлхийн тэргүүний түвшинтэй Стутгартын Радио Симфонийн хөгжмийн чуулга болон Берлины филармонийн хамтлаг бас Бээжингийн хөгжмийн тайзнаа гэрэл гялбаа нэмж, эрт эдүгээгийн сонгодог бүтээлүүдийг тоглож сонирхуулсан байна.
1 2
|