• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-23 16:54:53    
Бээжинд Олон улсы хөгжмийн 8-р наадам боллоо

Хятадын Олон Улсын Радио

     Бээжинд болсон олон улсын хөгжмийн энэ наадам дээр, Германы хөгжмийн зохиолч Уагнерын зохион бүтээсэн "Нибелунгений бөгж" хэмээх дуурийг хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан бүтээл гэж хэлж болно. Уг дуурь нь 4 бүлгээс бүрдэж, бүлэг болгоныг нь 4 цаг тоглодог болохоор, 4 хоног тоглож сая бүхнийг нь дуусгадаг байна. Энэ нь нэлээд их мэдлэгийн хуратуулалтай, хүч тамиртай байхыг үзэгчидэд шаарддаг юм. Гэвч тоглолтын байдлаас үзвэл, Бээжингийн 4 удаагийн тоглолтод театр үзэгчдээр дүүрэн байсан бөгөөд үзэгчид бас тоглолт дуустал шөнө дөлийн 12 цаг гаруй болтол сонирхсон байлаа.

     Хятадын хөгжмийн нэрт зохиолч Бянь Зү-шань сурвалжлагчид хэдэхдээ: "4 бүлэгтэй 'Нибелунгений бөгж' дуурийг би бүхнийг нь үзсэн, энэ дуурийг сонирхох гэж 50 гаруй жил хүсэн хүлээсэн юм. Оюутан байсан үедээ сонирхохыг хүсч байсан боловч боломж тохиол олдсонгүй, Бээжингийн олон улсын хөгжмийн наадам надад ийм сайхан тохиол хангалаа" гэжээ.

     Чин Хуа Их Сургуулийн Ян овогтой нэг профессор хэлэхдээ: "Би тоглолтыг бүхнийг үзсэн, маш сайхан санагдаж байна. Бидэнд сайхан боломж тохиож тоглолтын тасалбар олж авсан юм. Өрнөдийн дуурь ямар байдгийг өнөө нэлээд тодорхой ойлголоо" гэжээ.

     Бээжингийн олон улсын хөгжмийн 8-р наадам дээр хятадын уран бүтээлчдийн тоглосон "Ян овогтны эмэгтэй баатрууд" хэмээх Бээжин ший бол шинэр өөрчилж найруулсан симфони хөгжмийн хавсарлагатай Бээжин ший юм. Уг шийг тайзнаа тоглонгуут үзэгчдийн сонирхлыг маш их татсан байна. Энэ шийний гол дүрд тоглогчдын нэг Юань Хүй-чинь хэлэхдээ, ингэж өөрчлөн тоглож байгаа нь үндэстний урлагийн баялгийг нээж хөгжүүлэн, уламжлалт урлаг болон орчин үеийн урлагийг уялдуулахад нааштай үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.

    "Энэ удаа бид туршин тоглолоо. Энэ нь тоглогчдод авч хэлбэл маш сайн туршилт болох юм. Ший жүжгийн урлаг хөгжөөд өнөөдөр болоход байнга хайлт хийх нь манай хамгийн их үүрэг хариуцлага болсныг би таньсан юм" гэж Юань Хүй-чинь тэмдэглэжээ.

     Хятадын уран бүтээлчдийн иймэрхүү туршин тоглолтыг үзэгчид ч адил бусааар хүлээн авч байна. Жан овогтой нэг үзэгч хэлэхдээ: "Надад маш таалагдсан, маш аятайхан, өөрчилж найруулсан нь тун сайн, шинэ зүйл их байна. Тоглолтын байдал нь өнгөрснийхөөсөө жахваалаг хүчтэй болсон байна" гэлээ.

    "Энэ ший маш сайхан байна. Гэхдээ Хятадын уламжлалт ший жүжиг нь маш өндөр түвшинд хүрсэн, өрнөдийн хөгжмийн хавсарлага шаардагдахгүй гэж би үзэж байна. Хятад соёлд би маш сонирхолтой, хятад соёл гаднын хүчин зүйлд нөлөөлөгдөхгүй байхыг хүсч байна" гэж Бээжингийн Хэлний Дээд Сургуульд сурч байгаа Польш оюутан Крис хэллээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/


1  2