1800 гаруй жилийн тэртээ, Хятадын шинжлэх ухааны эрдэмтэн Жан Хэн өөрийн судлан үйлдсэн аппрат хэрэгслээрээ газар хөдлөлт болсныг оновчтой шинжлэн тодорхойлсон билээ. Тэр үеэс эхэлж хүн төрөлхтөн аппрат хэрэгслийг ашиглан газар хөдлөлтийг шинжилж судлах шинэ эринийг нээсэн юм.
Манай тооллын 130 оны орчмоор, Хятадын шинжлэх ухааны эрдэмтэн Жан Хэн "Хөү фэн ди дүн и" буюу газар хөдлөлийн торгилтын хэмжүүр хэмээх аппрат хэрэгслийг судлан бүтээгээд, түүнээр газар хөдлөлт болсныг хэмжин тогтоож байжээ. Жан Хэнгийн судлан бүтээсэн тэр аппрат хэрэгсэл нь хүрлээр хийсэн бөмбөглөг хэлбэртэй аппрат байсан юм. Тэр нь 2 метр гаруй диаметртай, гадар талд нь 8 зүгт харсан 8 луутай, луу болгоны аманд нь жижиг гуулин бөмбөг өмхүүлсэн байдаг. Лууных нь доод талд нь дээшээ харж амаа ангайж оцойж суусан байдлар 8 гуулин мэлхий цутгаж зохиосон бөгөөд лууны аман дахь жижиг гуулин бөмбөг нь унавал гуулин мэлхийн аманд ордог байна. Газар хөдлөлийн торгилтын хэмжүүрийн дотор нь нэг гуулин багана босгосон бөгөөд тэр нь аль зүгээс бага зэрэг торгилт гарсан тохиолдалд гуулин багана нь торгилт гарсан зүг рүү бага зэрэг шилжиж, лууны аман дахь гуулин бөмбөгийг түлхэж мэлнийн аманд унагадаг байжээ.
Жан Хэн газар хөдлөлтийн торгилтийн хэмжүүрийг судалж бүтээсний дараа, түүнийг тэр үеийн нийслэл асан Лүө Ян хотноо аваачиж угсаран байрлуулсан байв. Тэр үед Жан Хэнгийн энэ шинжлэх ухааны нээлтэд зарим хүн сэжигтэй байр суурь баримталж байжээ. Манай тооллын 138 оны нэг өдөр уг хэмжүүрийн баруунш харсан нэг лууны ам гэнэт ангайж жижиг гуулин бөмбөг нь мэлхийн аманд унасан нь Лүө Ян хотын баруун этгээдэд газар хөдөлснийг харуулсан байлаа. Гэвч Лүө Ян хотын хүмүүст ямар ч доргилтын байдал мэдрэгдсэнгүй болохоор, хүмүүс Жан Хэнгийн судлан бүтээсэн тэр хэмжүүр нь газар хөдлөлтийг оновчтой хэмжин тогтоож чадахгүй гэж үзэж байсан юм. Хэд хоног өнгөрсний дараа, Лүө Ян хотын баруун зүгийн Лүн Ши (одоогийн Ганьсү муж)-гийн орон нутгийн ноёд тэнд газар хөдөлсөн тухай нийслэл хотноо айлтгалын бичиг ирүүлснээр, хүмүүсийн сэжииг таавар алдарч, Жан Хэнгийн газар хөдлөлтийн торгилын хэмжүүрийн гайхамшгийг гайхан биширсэн байлаа. Жан Хэнгийн судлан бүтээсэн тэр хэмжүүр нь хэдийгээр газар хөдлөлтийн их төлөвийнчиглэлийг тогтоож чаддаг боловч, тухайн үед тэр нь дэлхийн үүдэлт нээлтэд хол тэргүүлж байсан ололт амжилт болж байсан юм.
1 2
|