• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-25 16:14:30    
Азийн уран бүтээлчдийн чуулган

Хятадын Олон Улсын Радио

     Азийн урлагийн наадам бол Хятад улсын зохион явуулсан бүс нутгийн чанартай олон улсын урлагийн наадам юм. 1998 он, Бээжинд анх удаагаа зохион явуулсанаас нааш долоо дох удаагаа болж байгаа бөгөөд Бээжин, Ханжю, Чанчун, Фөүшань зэрэг хотод тус бүр амжилтай явагдсан юм. Азийн урлагийн наадам нь Хятад болон Азийн олон орны засгийн газар тэрчлэн уран бүтээлчдийн нааштай дэмжлэгийг олж, Азийн бүс нутгийн 22 орны 80 гаруй урлагийн төлөөлөгчид урьд хожид энэ наадамд оролцсон байна.

     Сүүлийн үе, тухайлбал 11-р сарын 11-нээс 17-ны өдрүүдэд Азийн 7-р урлагийн наадам Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Фөүшань хотонд болж өнгөрсөн байна. Энэ удаагийн урлагийн наадмыг Хятадын соёлын яам, Гуандун мужийн ардын засгийн газар, Фөүшань хотын ардын засгийн газар хамтран зохион явуулсан юм. Уг наадамд Азийн 21 орны 300 гаруй уран бүтээлчид оролцжээ.

1  2