Урлагийн наадмыг уран бүтээлчдийн чуулган, ардын баяр болгон зохион явуулах зорилтдоо хүрэхийн тулд Фөүшань хотын олон салбарынхан асар их хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулж, нарийн нямбай бэлтгэсэн байна. Азийн олон орны амьдралын адил бус зан датгалын дагуу жүжигчид таалагдсан зүйл зүйлийн хоол унд бэлтгэсэн бөгөөд гоё байгальтай тохилог орон сууц, бэлтгэл хийх орчин үеийн тайз талбайд олон орны уран бүтээлчид маш сэтгэл ханамжтай байлаа.
Азийн 7-р удаагийн урлагийн наадмын нээлтийн концерт Фөүшань хотын Шүньдэд болсон юм. Энэ концертыг Сянгангийн гарьд телевизийн хятад хэлний суваг болон Фөүшань хотын төв аялгын суваг бүх дэлхийн хэмжээнд шууд нэвтрүүлэг хийсэн байна. Энэ удаагийн нээлтийн концерт ч Азийн 21 орны уран бүтээлчид анх удаагаа нэг тайзанд тоглож байгаа явдал юм. Үүний дотор Монгол, Афганистан, Өмнөд Сологос, Вьетнам, Малайз, Пакистан зэрэг орны тоглолт нь тухайн нутгийн үзэгчид гүнээ таалагдсан байна. Энэ удаагийн урлагийн наадамд Моногл улс морин хуурын гавьяат жүжигчин Батсайхан тэргүүтэй 8 хүний төлөөлөгчид илгэж, Морин хуурын хөгжим, хөөмий, уран нугралт, үндэстний бүжгийг хамарсан сонирхолтой сайхан номер бэлтгэн үзүүлсэн байна. Концерт өндөрлсөний дараа зарим үзэгчид бошуухан тайзанд гарч хөөмийчинтэй уулзан итгэж ядсан сэтгэлээр хоолойг нь дахин дахин харж байсан юм.
Афганистаны төлөөлөгчид энэ удаагийн наадамд оролцсон жүжигчдийн дотор хамгийн өндөр настай хүмүүс болно. Гэвч тэд алс хол аян замын ядаргаагаа өл хайхран үндэстний дуу хөгжмөө аялуулж, Өргөн олон үзэгчдийн халуун талархал хүлээсэн байна. 1 2
|