Хүмүүс бие цогцдоо төмөр төлжүүлэхийн тулд бө цай ногоо болон элэг бөөр идэж байдаг. Үнэндээ модны хар мөөг бол төрөл бүрийн хүнсний зүйлийн дотроо төмөрийн сорьцоор хамгийн элбэг, төмөр төлжүүлэх үр ашгаар ч хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүн байгаа юм.
Шим тэжээл судлаачдын үзэж байгаагаар, 100 гм модны хар мөөгийн дотор 98 мг төмөр агуулагдаж, амьтаны дотрох хамгийн их төмөр агуулагдаж байдаг гахайн элэгнийхээс ч 6 дахин илүү, хүнсний ногооны дотрох хамгийн их төмөр агуулагдаж байдаг бө цай ногооныхоос бол 31 дахин илүү байна. Иймээс модны хар мөөгийг шим тэжээл судалдаг эрдэмтэд "Мах тоохгүй ногоо" гэж үнэлж байгаа юм.
Хятад эмнэлэгт үзэж байгаагаар, модны хар мөөг нь бас цус төлжүүлж хий дардаг, уушигны ажиллагааг сайжруулдаг зэрэг чадавхтай юм байна. Бүүр эрт Хань улсын үед, модны хар мөөгийг цус төлжүүлдэг ид шидтай сайн эм болгон ашиглаж байжээ.
Орчин үеийн эм эмнэлэгт үзэж байгаагаар, цус дутагдах шалтгаан олон байдаг ч төмөр дутагдах бол байнгын үзэгдэл юм, учир нь төмөр бол цусны улаан уургийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цусны улаан уураг нь цусны хүчилтөрөгчийг бүх бие цогцын олон эрхтэн болон нэхдэст хүргэхийг хариуцаж байгаа юм. Төмөр дутагдсан хүн, хүчилтөрөгчийг гүйцэд хүлээн авч чаддаггүй юм, бүх биед нь энерги дутагдаж, тамир тэнхээ нь сульдан, толгой эргэн нүд эрээлжлэн, сэтгэл бухимдан мартамтгай болж, царай нь хужийж, даамжраад ирэхээрээ амьсгаа давхцан, зүрх дэлслэх зэрэг байдал илэрдэг, хүмүүс үүнийг төмөр дутагдсанаас болсон цусны хангамж бууралт гэж хэлдэг.
Цус дутагдахаас сэргийлэхийн тулд модны хар мөөг зэрэг төмөр их агуулагдсан хүнсний зүйл хэрэглэх нь цус төлжүүлэн сайн арга болсон байна.
Модны хар мөөгөнд төмөрийн зүйл үлэмж элбэг байдгаас гадна, шим тэжээл ихтэй, хүний бие махбодид шаардлагатай уураг, амин дэм, эрдэс бодис болон өндгөн фосфорын өөх, тархины фосфорын өөх зэрэг шим тэжээлт бүрэлдэхүүн байдаг байна.
Америкийн шинжлэх ухааны зүтгэлтэдийн судалгааны дүнгээс үзвэл, модны хар мөөгийг байнга идэж байвал цусны ялтас бөөгнөрхийг тогтоон барьж, цусны холестерины хэмжээг бууруулах бөгөөд титэм судасны өвчин, артер судас хатуурах, зүрх тархины судасны өвчинд эмчилгээний үйлдэл үзүүлж, өмөн үүгээс сэргийлэх, чулууг хайлуулах зэрэг үүрэг гүйцэтгэдэг юм байна. Иймээс модны хар мөөг бол цэвэр байгалийн хүнсний бүтээгдэхүүн байгаа юм.
Модны хар мөөг нь маш зөөлөн, амархан шингэдэг, чацга алдуулахад хүргэдэг бүтээгдэхүүн мөн болохоор ужигшсан чацга алдах өвчинтэй хүн түүнийг болгоомжилж идэхийг мэргэжилтэд сэрэмжлүүлж байна. Үүнээс гадна, хүнсний зүйлд хордохоос сэргийлэхийн тулд хөгцөрсөн юм уу ялзарсан хар мөөг идэхийг хориглох хэрэгтэй байна.
1 2
|