• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-25 16:46:50    
Модны хар мөөг төмөр төлжүүлдэг

Хятадын Олон Улсын Радио

Өдөр болгон хятад самар идэж байх нь зүрхэнд ашигтай

     Сүүлийн үеийн судалгааны дүнгээс үзвэл, өнгөрсөнд хүмүүс хятад самарын шим тэжээлийн тухай буруу ойлголттой байжээ, одоо их олон эмч нар газрын самар идэж, элэг зүрхээ эрүүл байлгахыг санал болгож байна.

     АНУ-ын хоол ундын нийгэмлэгийн Рона.Сандони хэлэхдээ: одоо бид газрын самарт агуулагдаж байгаа тослог зүйл нь үнэндээ хүний биеийн эрүүл мэндэд ашигтайг судалж мэдсэн байна. Энэ нь өөх тостой адил хүмүүсийн артер судсыг бөглөрүүлдэг биш харин үүний эсэргээр, хүмүүсийн артер судасыг цэвэр хэвээр нь байлгахад тустай юм гэжээ. Гэвч үүнийг хэмжээнээс нь хэтрүүлэхгүй байх угтвар нөхцөлд хэрэглэх хэрэгтэй байгаа юм. Нэг унци газрын самар бүрд 14 гм тослог зүйл агуулагдаж байна. Атга газрын самарт 200 колори илч агуулагдаж байдаг юм. Биеийн жин судлах төвийн эрхлэгч Мадрен.Фестрим хэлэхдээ: "Биеийн илчийг хэтрүүлэхгүй байхын тулд хятад самзыг тогтсон хэмжээтэй идэхийг баримтлах хэрэгтэй. Илчийг хүлээж авах хэмжээг 200 колори байхаар хязгаарлавал хамгийн аятай сонголт юм" гэжээ. Хятад самарт бас бага хэмжээний лоолийн алкоголь агуулагдаж байгаа юм байна, энэ бодис нь исэлдүүлэгчийг эсэргүүцэх чадавхтэй болохоор зүрхийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна.

     Иймээс, Америкийн хүнсний бүтээгдэхүүн эм бэлдмэлийн удирдалгын газар нь газрын самарыг эрүүл мэндийн стандарт хангасан хүнсний бүтээгдэхүүн гэж үнэлэн тогтоож байгаа юм. Хятад самартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг худалдаачид хүнсний бүтээгдэхүүний боодол дээрх заавартаа өдөр бүр 43 гм орчим газрын самар идэж байвал зүрхний өвчинд нэрвэгдэх аюулыг бууруулж болно гэж тодруулж болох юм. /Л.Буянтогтох орчуулав/


1  2