• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-29 17:15:39    
Шиньжянгийн баян тосгон—Даши

Хятадын Олон Улсын Радио

     Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы Такламаканы элсэн цөлийн хөвөөнд байрлаж байдаг Даши гэдэг тосгонд сурвалжлагч саяхан хүрч сурвалжилга хийсэн юм. "Даши" гэдэг нь уйгар хэлэнд "давсан нуур" гэсэн утгатай үг юм. Түүхэн дээр, Шиньжянгийн өмнөд хэсгийн Вэй Ли сяньд байрладаг энэ тосгон нь хол ойрдоо нэрд гарсан ядуу тосгон байсан билээ. Сүүлийн үе, сурвалжлач Даши тосгоны 20%-иас дээших иргэд нь суудлын машинтай болж, 50%-иас дээших иргэд нь бүр гар утас хэрэглэх болсон гэснийг дуулаад, сурвалжилга хийхээр тэнд тусгайлан хүрсэн юм.

     Шиньжянгийн өмнөд нутгийн Күрлэ хотоос машинаар цаг хагас хиртэй аялаад, сурвалжлагч Даши тосгонд хүрлээ. Даши тосгон хэдийгээр элсэн цөлийн хөдөөнд байдаг боловч бас хужирлаг газартай байжээ. Сурвалжлагч Жан Лэй тэнд үзэж харснаа ингэж талнилцуулсан юм.

    "Даши тосгоны захаар тарьсан ойн бүс нь нэлгэр их элсэн цөлийн нүүдлийг тосгонд оруулалгүй хашиж тогтоосон байна. Тосгонд иргэдийн орон сууцны байшин барилгууд эгнэрэн жигдэрч маш үзэсгэлэнтэй харагдаж, айл өрх болгоны хашаанд бүр цэцэг тарьсан байна. Зарим айлын хашаанд бас зогсоолтой шинэхан суудлын машин, мотоцикл харагдаж байна. Тосгоны гаднахь ургамалын хүрээлэнд лийр, анар, усан үзэм зэрэг жимс жимсгэнэ модоо дааж ядтал ягширан суусан бөгөөд хөвөөнгийн тарианд хэсэг хэсэг цагаан хөвөнгийн багцууд цайлзаж, элбэг ургацын байдлаар бялхаж байна" гэж Жан Лэй хэллээ.

     Гэхдээ энэхүү байдлыг 20 жилийн өмнөхтэй зэрэгцүүлж хэлэхийн аргагүй юм. Тэр үед Даши тосгоныхон тусламжинд түшиглэн амьдарч байжээ. Тэр үед тосгоны нийт хүн амын 80%-иас дээшихийг эзэлж байсан уйгарчуудын зонхилох нь мал маллах, жимс тарихаар гол үйлдвэрлэлээ болгож байсан бөгөөд Хань үндэстэн нь хүнсний ногоо, хөвөн тарихад түшиглэн амьдарч байсан билээ. Гэвч тэндэх нь хужирлаг газар болохоор, яаж шаргуу ажилласан ч, хоол хүнсний асуудлаа сайн зохицуулж чадахгүй байжээ. Тухайн орон нутгийн Уйгар үндэстний боловсон хүчин Шаур Мангрикийн ачаар Даши тосгонд өөрчлөлт гарсан юм гэж Даши тосгоны иргэд ярьж байлаа.

     Энэ жил 60 настай Шаур Мангрик худалдаа наймаа хийж өнгөрсөн хүн болохоор, олон танил найзтай байжээ. 20 жилийн өмнө, Шаур Мангрик Даши тосгоны зөвлөлийн даргаар сонгогдсан байлаа. Даши тосгоны байдалд тэрэр нарийн судалгаа хийснийхээ дараа, байгаль орчны нөхцөл байдал нь Даши тосгоны ядуу болсны гол шалтгаан биш гэж үзсэн байна.

    "Тухайн үед Даши тосгонд 920 хүн амтай байсан. Иргэдийн үзэл бодол хоцрогдонгуй, юм бүхнийг хуучин аргаар хийдэг байсан тул, ажлын үр ашиг тун дор байлаа. Газар тарианы ажил хийхэд ч тэргүүний техникгүй учир, үйлдвэрлэлийн хэмжээ яриангүй маш доор түвшинд байсан юм" гэж Шаур Мангрик хэллээ.

1  2