Тосгоноо ядуу байдлаас гаргахад юуны өмнө хүмүүсийн үзэл ухамсрыг өөрчлөх хэрэгтэй гэдгийг Шаур Мангрик таньсан байна. Тэр залуучуудыг тосгоны зөвлөлд оруулан ажиллуулсан бөгөөд бас мэргэжлийн хүмүүсийг урьж тариачдад тарьж ургуулах арга технологи заалгаж, газар дээр нь техникийн талаар заан жолоодсон юм. Үүний зэрэгцээ бас бие биеэсээ суралцаж харилцан дэмжилцэхийг олонд санал болгосон байна. Ингэснээр тосгоны Хань үндэстний иргэд мал маллах, жимс тарих мэргэжил сурч, Уйгарчууд хүнсний ногоо, хөвөн тарих мэргэжил сурсан байлаа.
Шаур Мангрик бас тосгондоо суралцах анги эрхлэсэнн байна. Шаур Мангрик хэлэхдээ: "Тосгондоо бичиг үсэг үл мэдэх байдлыг арилгах анги эрхлэсэн. Өвлийн улиралд тариачид сул сэлүү байгаа үед бид тэдэнд зориулан бэлтгэл сургалтын дамжаа эрхлэж, дотоод гадаадын том үйл хэрэг ялангуяа хөдөө аж ахуйн тухай шинжлэх ухаан техникийн зарим мэдээлэл хангадаг юм. 1997 оноос хойш, манай тосгоныхон бүгдээрээ бичигтэн болсон" гэжээ.
Энэ жил 34-тай Мохамед Шаур бол Даши тосгоны чинээлэг өрхийн нэг нь юм. Тэр хэлэхдээ, тосгоны сургалт дамжаанд оролцсоноос хойш, манай хөвөнгийн ургац дээшилж, орлого ч ихээр нэмэгдсэн. Түүнээс аваад би жил болгон бүр тариа тарих, тэжээж үржүүлэхтэй холбоотой шинжлэх ухааны ном худалдан авч судлах болсон юм. Одоо, интернетын сүлжээнээс техникийн мэдээлэл авч, техникчдийн туслалцаатайгаар би хөвөн тарьж байгаа төдийгүй бас лийрийн хүрээлэнг гэрээгээр авч, бас стандартын өндөр шаардлага хангасан малын фирм байгуулан, тэжээж үржүүлэх цар хэмжээгээ тэлэн өргөтгөж байна гэлээ.
Мохамед Шаур өөрөө баяжсаныхаа дараа бас тосгоныхоо бусад тариачдын баяжин чинээлэгжихэд нь тусалсан байна. 2 жилийн өмнө, Мохамед Шаур Хятадын залуучуудын дээд шангал—5-р сарын 4-ний залуучуудын одон хүртэж, Хятадын дээд удирдагчтай уулзсан юм. Бээжинд очсон тэр үеийн байдлаа Мохамед Шаур эргэн санаж хэлэхдээ: "Тэр өдрийн үдээс хойно, Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао бидэнтэй уулзахдаа, бидний хаанаас ирснийг асуун сурж, 'Та нар бол анхан шатны боловсон хүчин болохоор, ард иргэдийг дагуулан сайн ажиллахын зэрэгцээ бас сайн суралцах хэрэгтэй' гэж захиж байсан юм. Тэгэхэд би хариуд нь:'Харьсныхаа дараа, таны хэлсэн ёсоор сайн суралцаж, олноо дагуулан сайн ажиллана' гэж хэлсэн" гэжээ.
Өнөө, Даши тосгоны 310 өрхийн 70 шахам нь суудлын машинтай болж, айл өрх болгон бүр мотоциклтой, 50%-иас дээших иргэд гар утас хэрэглэх болсон байна. 2004 онд Даши тосгоны иргэдийн хүн тутмын дундаж орлого нь 6300 юаниас давж, Шиньжянгийн өмнөд нутгийн хамгийн баян тосгон болсон юм. /О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав/ 1 2
|