• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-29 17:51:10    
Хятадын гурван улсын үеийн Шү улсын хаан, улс төрчин Лю Бэй

Хятадын Олон Улсын Радио

     Лю Бэйн тухай ардын дунд их олон үлгэр домог дэлгэрсэн байдаг. Лю Бэй анх цэрэг байгуулахдаа Гуань Юй, Жан Фэй хоёртой танилцаж, тоорын цэцэрлэгт хүрээлэнд тэнгэрт мөргөн үхэж амьдрахаа хамтатгаасан ах дүү бололцохоор андгай тавьсан байжээ. Түүнээс хойш, Лю Бэй, Гуань Юй, Жан Фэй гурвуул харилцан тэтгэн дэмжилцэж тусалж явсан юм. Нэг удаагийн дайны явцад Гуань Юй нь Лю Бэй нарын зэрэг хүмүүсээс салсан тул аргагүйн эрхээр Цао Цаог эрж очсон байжээ. Гуань Юйн эрдэм чадлыг Цао Цао маш сайшааж, арга бүхнийг сүвэгчлэн түүнийг дэргэдээ үлдээх гэсэн боловч, Гуань Юй Лю Бэйг ер нь мартахгүй байсан болохоор, эцэстээ Цао Цаогийн цэргийн хуарнаас салж, ганц биеэр хол аялан, давхар давхар саад хориог дуулж, түүний буцаж явахыг хориглосон их олон цэрэг жанжныг ялж, хүчин мөхөс байсан Лю Бэйн дэргэд хүрсэн байлаа. Лю Бэй Шү улсыг байгуулсны дараа, Гуань Юй Ү улсын цэрэгт хөнөөгдөж, Жан Фэй бас түүний өшөөг авахаар яваад замдаа алагдсанд, Лю Бэй маш их эмгэнэн гашуудаж, Ү улсыг дайран цохисон боловч ялагджээ. Түүний дараа нь Лю Бэй удсангүй өвчнөөр нас баржээ. Лю Бэй, Гуань Юй, Жан Фэйн үхэж сэгэхээ хамтатгаасан ах дүүгийн нөхөрлөл нь олон мянган жилийн турш ардын дунд анд найзын үлгэр жишээ болон уламжлагдан яригдсаар ирсэн билээ.

     Зүүн Хань улсын сүүлчийн үед, орон нутгийн хүчнүүд нь самуун дайны явцад өөр хоорондоо хааяа нэгдэж хааяа салж дайсагнаж байжээ. Лю Бэйн хүчин буурай байсан болохоор байнга бусдыг түшиж байсан юм. Лю Бэй цэцэн сэргэлэн, мэргэн ухаантай хүн байжээ. "Нэрмэл архи амсан баатар эрсийг шүүмжлэн хэлэлцсэн" гэсэн үлгэр бол түүний доторхи нэг жишээ юм. Лю Бэй Цао Цаогийн хүчинд түшиж байсан үед Цао Цао Хань улсын хааныг сүрдүүлэн шахаж, засгийн эрхийг дураар явуулж байв. Цао Цао сэжиг ихтэй хүн тул, нэг өдөр Лю бэйн санааг туршихын төлөө түүнийг залж, нэрмэл архи амсахын зэрэгцээ бас дэлхий дахины баатар эрсийг шүүмжлэн хэлэлцэж бйхдаа Цао Цао гэнэт: "Дэлхий дахины баатар эр хэмээвэс чи бид хоёр булай" хэмэн өгүүлсэнд Лю Бэй их цочиж, гарт барьж байсан савхаа газар унагажээ. Тэр үед тэнгэр дугарч цахилгаан цахисан тохиосон болохоор, Лю Бэй аянгын дуунд цочиж савхаа унагалаа гэж хэлсэнд, Цао Цао үнэмшиж түүнийг хулгана шиг зориг зүрх багатай эгэл хүн хэмээн санаж сэжиг алдарчжээ. Хожим нь Лю Бэй Цао Цаогоос салж гарсны дараа, Цао Цаогийн хамгийн хүчирхэг дайсан болсон юм.

     Лю Бэйг өршөөл энэрэнгүй, үнэнч цагаавар албат түшмэддээ итгэл хүндтэй байсан учир, жанжин цэрэг нь түүний төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж, нэгэн сэтгэлээр туслан дэмжиж, эцсийн үлэгт Шү улсыг хамтаар байгуулсан гэж түүхэн бичиг сударт ч тэмдэглэсэн байдаг юм. /Э. Цогжилмаа орчуулж, Баясгалан хянав/


1  2