• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-30 16:23:12    
"Соёл урлагийн алдарт хүн"---Хятадын алдарт зураглаач Жио Бө

Хятадын Олон Улсын Радио

     Жио Бө 30 жилийн турш аав ээжийнхээ 10 мянга гаруй зураг авч, хоёр настныхан аж амьдарлыг гэрэл зурагдаа үлдээсэн байна. түүний "миний аав ээж" гэсэн сэдэвтэй гэрэл зургууд, баримтат кино нь олон нийтэд маш их нөлөө тусгал үзүүлсэн байна. үүнийг нь хэвлэл мэдээллийнхэн "бээжинцүүдийг уярган, бүх Хятадыг донсолголоо" хэмэсэн байна.

    Энэ онд Жио Бө "миний аав ээж" сэдэвт 120 ширхэг зурагтай гэрэл зургийн цомгоо хэвлүүлж, эвлэг борогжуун тайлбар хийж, нэг насаараа тариачин явсан аав ээжийнхэн 30 жилийн амьдарлыг харуулсан байна. Энэ 120 ширхэг гэрэл зурагт Жио Бө аав ээжийнхээ тариан газар хөдөлмөрлөж байгаа, ээж нь омбол хүүгээ хөтлөн алхуулж сургаж байгаа зэрэг 30жилийн өмнөх эгэл жирийн амьдарлаас нь тэмдгэлхээр дамжуулж, 30 жилийн турш аав, ээж хоёрын магнайн атираа аривдаж, санчигийн үс нь бууралтаж, явах тусам бөгтөр болж байгааг тусган харуулснараа, үзсэн бүхний сэтгэлийг уяраасан байна.

     Энэхүү зургийн цомог нь 1998 онд гаргасан "миний аав ээж" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгйин үргэлжилэл юм. Жио Бө-гийн энэ зургийн үзэсгэлэнХятадын арван хэдэн муж хот, мянга илүү их дээд сургуулиар тойрон ажиллаж, үзэгчидийн тоо 1 сая-ыг тавсан байна. Маш олон үзэгчид сэтгэл догдлон нулимсыг унаган, "эдгээр зураг, бидний сэтгэл зүрхийг илбэн, өөрийн эрхгүй аав ээжийг минь санагдууж, халуун нулимс минь асгарууллаа" гэх зэрэг санал бодлын үгээ бичиж үлдээсэн байна. Маш олон хүмүүс энэхүү үзэсгэлэнг тойрон үзсэнийхэн дараа гар дах ажлаа орхиж, төрсөн нутагдаа үчин, аав ээждээ зологсон байна.

1  2