Залуу багачууд үзэсгэлэнг тойрон үзсэнийхэн дараа бас "аав ээждээ ачлал энэрэлтэй хүн больё" гэдэг санаачлага гаргасан байна. "Миний аав ээж" гэрэл зургийн үзэсгэлэн нь ийм их нөлөө тусгал үзүүлэнэ гэж Жио Бө санаж байсангүй. Тэрээр хэлэхдээ:
"Миний аав ээжийн амьдрал нь үнэндээ Хятадын үй олон эгэл жирийн хөдөлмөрчин ард түмний амьдарлыг төлөөлж чадна. Яг энэ нь миний аав ээжийн зураг олны сонирхалыг татаж, миний аав ээжийн үлгэр үй олны сэтэглийг уяраан, нулимсыг асгаруулсны гол шалтган байж таарна. Үзэсгэлнг тойрон үзсэн хүмүүс бүр миний хийж чадаагүй ажлыг хийлээ гэдэг. Энэ нь би уугдаа санаж олсонгүй юм. Би анх аав ээжийнхээ зургийг авч байх үедээ, олны анхаарлийг татаж, амжилт олж, сайшаал хүртэнэ гэж бодоогүй юм." гэжээ.
50 шүргэж байгаа Жио Бө бол Хятадын зүүн нутгийн Шань Дүн мужийн нэг жижигхэн тосгонд төрж өссөн юм. Энэх тосгон нь ядуу хоцронгуй байж, Жио Бө-ийн аав нь дөрөвхөн жил бичиг үзээд мужаан болсон учраас өөрийн үр хүүхэдээ соёл боловсролтой хүн болхыг хүссээр иржээ. Жио Бө бол гэртээ отгон хүү нь байж, ах эгч нь бүр аавынхан хүсэл мөрөөдлийг биелүүлж чадсангүй болохоор Жио Бө л аавынхаа хүслийг биелүүлэх найдлаг болсон байна. Жио Бө 15 настайдаа багшлах зэргийн шалгалтаар дамжин зэргэлдээ тосгоны сургуулийн багш болсон байна. Үүнд Жио Бө-ийн аав нь маш баярлаж, эчнээн жил хадгалсан модон материалаа 380 юанаар худалдаж, Жио Бө-д дугуй тэрэг, бугуйн цаг, хувцас худалдан авч өгсөн байна. Гэвч тэр үед Жио Бө-ийн аавын сарын орлого нь нийт 3 юань бас хүрэхгүй байжээ.
Жио Бө аав нь түүнийг хайралж сандагд сэтгэлдээ маш баярлаж догдолдог байлаа. 1974 онд, тэрээр хамт ажиллагчийнхаа хуучин зургийн аппаратыг зээлэж гэртээ харин аав, ээжийнхэн зургийг нь анх авч өгсөн байна. Жио Бө хэлэхдээ: аав, ээж хоёт минь үүнээс өмнө нэг ч зураг авхуулагүй учраас уг зургийг авахуулах үед маш сандарч ээж маш удаан хугацаанд хадгалсанаас болж атирч нугларсан баяр дурсгалын өдөр л өмсдөг хувцсаа гарган өмсч, аав минь хот орж ажил хийхдээ өмсдөг бусдын өгсөн ажлын хувцсаа өмссөн байлаа. Анх удаа зураг авхуулж байгаа учраас Жио Бө-ийн аав ээж нь зураг дээр маш сандарч биеээ барьсан байдалтай гарсан байлаа.
Үүнээс хойш Жио Бө гэртээ очих болгондоо аав ээжийнхээ зургийг хэдэн ширхэг авдаг байлаа. Өөрийн мэрэгжлээ дээшлүүлхийн тулд Жио Бө сонин сэтгүүл дээрхи зургийг дууриаж, өөрөө нэг тусгай мэрэгжлийн гэрэл зурагчин болхыг хүсэж байлаа. 1983 онд, Жио Бө Зи Бө-ийн багшийн мэрэгжлийн дээд сургуульд шалган орсон байна. Сургуульд байх хугацаандаа Жио Бө гэрэл зурагчиндын нийгэмлэгт элсэн орж, өөрийн зураг авах мэрэгжлээ тасралтгүй дээшлүүлсэн байна. Энэх хугацаанд Жио Бө бас үргэлж гэртээ хариж аав ээжийнхэн маш олон зургийг авсан байлаа. тэрээр хэлэхдээ:
"Хархан багаасаа би аав ээжтэйгээ маш гүн зузаан дотно хайртай байж, аль нэг өдөр тэднээ алдахаас айдаг. Айл гэр болж үр хүүхэдтэй болж, өөрөө ч нас ахихын хэрээр, аав ээжийхээ өдрөөс өдөр, улам улам өтөлж байгааг ойлгосон байлаа. Би цаг хугацааг зогсоож хойшлуулж чадахгүй. Тиймдээ надад зургаар дамжин аав ээжээ мөнхжүүле гэсэн бодол төрсөн юм." гэлээ. /Хүчит/ 1 2
|