• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-30 17:03:52    
Азийн урлагийн 7-р наадам Хятадын Фөшаньд боллоо

Хятадын Олон Улсын Радио

     11-р сарын 17-ны өдөр Азийн урлагийн 7-р наадам Хятадын өмнөд нутгийн Гуан дүн мужийн Фөшань хотод болж, 21 орны 500 гаруй уран бүтээлч тус наадамд оролцож, гудамжаар тоглосон байна.

     Одоо та бүхний сонсч байгаа бол Пакистаны уран бүтээлчдийн тоглосон "Дхаммал" гэдэг ардын язгуур урлагийн бичлэг болно.

     Азийн урлагийн 7-р наадмын нээлтийн оройн цэнгүүнийг "Азийн агаар огторгуй" гэж нэрэлсэн байна. Үүнд Азийн 21 орны уран бүтээлчид дуу бүжиг, хөгжим зэрэг 26 тоглолт гаргасан байлаа. Оройн цэнгүүн дээр Кампучийн Анкор Ват агуй, Энэтхэгийн Таж Махалын бунхан, Тайландын сүм хийд, Хятадын ордон харш, Арабын эртний хотууд зэрэг Азийн төлөөлөх чанартай барилгуудыг нэг нэгээр нь харуулж танилцуулсан байна. Кампучийн тогос, Хятадын эрвээхий, Тайландын хүүхэлдэй, Индонезийн уугал иргэд, Японы наран хэнгэргэ дэлдэгчид, Берунейн нэрт бүжигчид Азийн соёлын аугаа баялагийг харуулсан байна.
Азийн урлагийн наадмыг Хятадын Соёлын Яам 1998 онд үүсгэн байгуулсан юм. Жил болгон зохион байгуулдаг бүс нутгийн соёлын солилцооны энэ том үйл явдал нь Азийн улс орнуудын уран бүтээлчдийн Азийн урлагийн өвөрмөц хэв намба болон рид шидийг гайхуулах орон зай хангасан юм. Энэ удаагийн соёлын наадам нь "Соёлын хөгжилд анхаарал тавьж, хамтаар сацрангуй соёлыг бий болгоё" гэсэн уриан доор явагдаж, зохион байгуулагч оронтой эдийн засаг соёлын талаар нягт харилцаатай орнууд болон өнгөрсөний урлагийн наадмуудад их цөөхөн оролцсон орнуудыг урьж оролцуулахыг маш их чухалчилж, тус наадмын цар хэмжээ болон нөлөө тусгалыг өргөтгөсөн байна. Туркийн Соёл Жуулчлалын Яамны сайд Аттила Кос тэргүүтэй Туркийн үндэсний урлагийн хамтлаг нь энэ наадамд анх удаагаа оролцож байгаа аж. Аттила Кос хэлэхдээ, Азийн том орны хувьд Хятад улс бүс нутгийн соёлын хамтын ажиллагааны талаар нэн их үүрэг гүйцэтгэж болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ нь маш сайн арга хэмжээ юм. Хятад улс торгоны замын нэг үзүүрт, Турк нөгөө үзүүрт нь байдгийн хувьд Хятад Турк хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой юм. Хятад улс мөн бас торгоны зам дагуух бүх улс оронтой хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, торгоны замаар дамжуулан Азийн бүх улс орнуудыг нягтруулах ёстой юм гэжээ.

1  2