Үүнээс гадна Хятадын орон нутгуудын шилдэг программууд нь ч тус наадмын нэг гол агуулга болсон байна. НҮБ-ын гэгээрэл боловсрол шинжлэх ухаан соёлын байгууллагын хүн төрөлхтөний аман ба биет бус соёлын өвийн жагсаалтад орсон Күнь чюй ший болон Бээжин ший, Юе жюй, Чуань жюй зэрэг нь ч тоглолтод оролцож, Хятадын урлагийг гадаадынханд сонирхуулсан байна. Малайзийн урлагийн хамтлагийн ахлагч хатагтай Ханиах Хассан хэлэхдээ, Хятад Малайз хоёр орон соёлын солилцооны гэрээ байгуулсан юм. Бид Хятадын их олон урлагийн хамтлагийг хүлээн авч Малайзийн урлагийн наадамд оролцуулж байсан. Хятад Малайзийн соёлын солилцоо олон талаар хөгжиж байгаа нь хоёр орны соёлын харилцаа холбоогоо эрчимжүүлэхэд ашигтай юм. Урлагийн наадам нь бүх уран бүтээлчдийн ур мэргэжлээ солилцох маш сайн арга барил болсон байна гэжээ.
Тус наадмыг зохион явуулсан Гуандүн мужийн Фө шань хот бол Хятадын эдийн засаг хамгийн их хөгжсөн районы нэг юм. Мөн ч Хятадын Линьнаний соёлын үүсэж бий болсон газрын нэг юм. 16-р зууны үеэр Фө шань болон Жүшянь жэнь суурин, Ханькөү жэнь суурин, Жиндэ жэнь суурьнийг Хятадын хамгийн их нэртэй 4 суурин гэж нэрлэж байсан юм. Пакистаны хамтлагын ахлагч Наеем Тахир хэлэхдээ, Азийн орнуудын соёлын солилцоо нь хөгжил ойлголцоонд ашигтай юм. Соёл болгон өөр өөрийн хэлбэртэй байдаг. Харааны урлаг гэсэнгүй тайзны урлаг ч гэсэн хүмүүсийг ойлголцуулахад ашигтай, ойлголцоо нь эрдэм боловсролоо нэмэгдүүлэхэд ашигтай, эрдэм боловсрол нь энх тайван найрамдалд ашигтай юм. Соёлын солилцоогоо адил бус хэлбэр арга барилаар эрчимжүүлэхийг бид хүсэж байна гэжээ.
Хятадын Солёлын Яамны соёлын солилцооны ажил хариуцсан орлогч сайд хатагтай Мэн Шяосы хэлэхдээ, Хятадын Азийн бүс нутгийн орнуудтай хийж байгаа соёлын солилцоонд 4 онцлог бий. Өөрөөр хэлбэл хамаг сайн, хамаг хөгжөөнтэй, хамаг олон явагддаг, бүс нутгийн соёлын солилцоог хамгийн эрт эхлүүлсэн зэрэг болно. Хойшид бид Азийн урлагийн наадам болон Азийн соёлын сайд нарын чуулга уулзалтын механизмыг сайтар ашиглаж, энэ хөгжлийн хандшийг хэвээр нь байлгах болно гэжээ. 1 2
|