• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-01 21:56:52    
Ээжийнхээ нутгаар

 


Хятадын Олон Улсын Радио Author: Г. Сайн-Өл

    Хэдхэн хоногийн өмнө Сайнаа маань эхийн сэтгэл, нутгийн үнэр амталагдсан нэг их сайхан бичлэг авчирч өглөө. Бид хоёр гучаад минут сонслоо. Шилийн голын радиогийн сэтгүүлч Намхайн хөтөлсөн ярилцлага байна.

     Сэтгүүлч Намхай "Дариганга ээж минь" гэсэн дууны үгийг бичсэн Ялалт сумын малчин яруу найрагч Өнөр-Баян, аяыг нь зохиож дуулсан дуучин Хурцбаатар нартай уулзжээ.

     "Их багаасаа нутгаасаа гарч амьдарсан, багаасаа гарсан ч гэсэн яах вэ? Нутгийнхаа уул ус, газрын байц, өвөлжөө, хаваржаа гэдгээ сайхан санаж, олон удаа дурсан яриж байсан, Би яах вэ? Ээжийгээ унаган нутгийнхаа шороо дээр нэг гишгүүлж, бараагий нь харуулах сан гэж боддог байсан. Тэгэхдээ чадаагүй, олон зүйлийн шалтгаан байна. Миний ээж их өндөр настай, ная гаруй настай. Ийм бодлоос би ээжийн хүүгийн хувьд ээжийн нутагт бас давхар хайр сэтгэлтэй байсан учир ээжийнхээ нутагтай нь холбож, ингэж бичсэн. Дууны бичигдсэн агуулгийн хувьд дахилтдаа ээжийнхээ нутгийг ингэж бичсэн юм. Жишээлвэл, Дариганга алтан овоо гэж байдаг, дахилтдаа ингэж бичсэн юм."

     Даанч хол байна даа 
     Дариганга алтан овоо минь
     Нутаг алсын үүлстэй
     Нүүдлээд ирдэг ч болоосой.
     Хоёрдугаар бадгийн дахилт:
     Алс хол байна даа
     Асхад авдархандын хайрхад
     Ганган хээрийн салхинд
     Газарлаж ирдэг ч болоосой.

     Ингэж нутаг устай нь холбож, дахилтдаа гол сэтгэлээ төвлөрүүлж бичсэн юм.
     Намхай: "Таны ээж алтан овоо гэдгийг тахиж байсан байна ?"
     Өнөр-Баян: "Тахиж байсан, яг нутгийнхны овоо байжээ."
     Намхай: "Шүлэгт ая тааруулж, дахиж үүнийг амьлуулсан, дуулсан дуучин Хурц-Баатар бас миний дэргэд ирээд байна.

     Хурц-Баатар: "Та бүхний урилгаар дуугаа шингээж, өргөн олон сонсогчтойгоо золгуулах болсондоо би ч их баяртай байна."

     Энэ бичлэг сар шинийн өдрүүдэд ирсэн бүр ч их бэлгэшээлтэй юм. Тэгээд Сайнаа бид хоёр Өнөр-Баяныхаа ээжийн төрсөн нутгаар аялах радио аялалдаа орсон юм. Сайнаа гэдэг маань Хятадын олон улсын радиогийн монгол хэлний хэлтэсийн ажилтан. Одоо бол Монгол улсын радиогийн хятад хэлний нэвтрүүлгийн албаны мэргэжилтэнээр ажиллаж байгаа хуучин анд минь шүү дэ.

     Сүх-Баатар аймгийн Дариганга сумын нутаг өдийд цасан өлгийдээ ирэх хаврийн цэцгийнхээ үр үндсийг бүүвэйлэн байгаа сүрэг хун галуу нүдэнд тодроод байдаг нь юу эс билээ дэ.

1  2