• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-02 15:02:55    
Бээжингийн олимпийн бэлтгэл ажил урагштай явагдаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Цагийн урасгал нэвтрүүлэг та бүхэнтэйгээ золгож байна. Бидний нэвтрүүлэг Хятадад болж байгаа хамгийн орчин үеийн шинэ моод зүйлүүдээс сонсогчдоо танилцуулдаг. Олны мэдээжээр Хятадын нийслэл бээжин хот 2001 оны 7-р сарын 13-ны өдөр дэлхийн 29-р олимпийн наадмыг зохион явуулах эрхийг олсоны дараа 4 жил гаруй болж байна. Энэ хугацаанд олимпийн бэлтгэл ажиллагаа хир зэрэг явагдаж байх нь дэлхийн олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн юм.

     Саявтархан, тухайлбал 11-р сарын 26-наас 30-ны өдрүүдэд Хятадын үндэсний биеийн тамирын ерөнхий газрын урилгаар Монгол улсын олимпийн хорооны дарга Загдсүрэн тэргүүтэй 5 хүний төлөөлөгчид Бээжинд айлчилсан байна. Энэ удаагийн айлчлалын гол зорилт нь Хятад Монгол хоёр орны олимпийн хорооны хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах бөгөөд Бээжингийн олимпийн бэлтгэл ажилтай үзэн танилцах явдал болно.

1  2