• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-02 15:02:55    
Бээжингийн олимпийн бэлтгэл ажил урагштай явагдаж байна

Хятадын Олон Улсын Радио

     11-р сарын 28-ны өдөр Хятадын биеийн тамир спортын ерөнхий газрын дарга Лю Пэн Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа, Хятад Монгол хоёр орны биеийн тамирын салбрынхан найрсаг харилцаатай байсаар ирсэн бөгөөд Ази, олон улсын биеийн тамир спортын үйл хэрэгт нааштай хамтран ажилласан байна. Тухайн жил Хятад улс 2008 оны олимпи, 2007 оны Азийн өвлийн наадам, 2010 оны Азийн наадмыг зохион явуулахаар өргдөл дэвшүүлэхэд Монгол улсын халуун дэмжилгийг олсон юм. Энэ дашрамд дахин баярлаж байгаагаа илэрхийлж байна гэжээ.

      Бээжингийн олимпийн наадам, мөн ч 29-р олимпийн наадам 2008 оны 8-р сарын 8-наас 24-ний өдрүүдэд Бээжинд болох бөгөөд олон тамирчин 28 спортын төрлөөр өрсөлдөх болно. Тухайн үед дэлхийн 202 улс орон бүс нутгийн олимпийн хороо төлөөлөгчид илгээж наадамд оролцуулах юм. Олон улсын олимпийн хорооны холбогдох тогтоолын дагуу тэмцээнд оролцох нийт хүний тоог 17000 дотор багтаах болно.

      2008 оны Бээжингийн олимпийг бохирдолгүй олимпи, шинжлэх ухаан техникийн олимпи, хүн соёлын олимпи болгон зохион явуулах болно. Олимпийн наадмын гол уриа нь ганц дэлхий, ганц мөрөөдөл.

      Сүүлийн үе Хятад улс Бээжингийн олимпийн маскотыг гаргсан байна. Тэр нь хятадын уламжлалт онцлогтой таван хүүхэлтэй юм. Зүүнээс баруунш тус тус цэнхэр өнгөтөй загас, хар өнгөтөй хулсан баавгай, улаан өнгөтөй гал бамбар, шар өнгөтөй түвд бүхэн, ногоон өнгөтөй хараацай болно. Энэ таван хүүхэлдэйн нэрийг нийлүүлбэл таны морилон саатахыг Бээжин угтаж байна гэсэн үг болно. Энэ оны эцсийг багтаан олимпийн тэмцээний бүх зал талбай, спортын ордон эхэлж баригдах болно.


1  2