• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-02 15:58:38    
Зүрхээ хамгаалхад жигнэсэн загас идэж байвал сайн

Хятадын Олон Улсын Радио

     Бид хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүдээс "Загас идэх нь зүрхэнд сайн" гэсэн мэдээлэлүүдийг зөндөө хардаг байлаа. Сүүлийн үе манай улсын загасны төрлийн судалгаа шинжилгээний нэрт зүтгэлтэн, Хятадын шинжлэх ухааны академийн тэнгис далайн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор Ван Цүньшин сурвалжлагчид ярилцлага өгөх үе, загасанд далайн загас, голын загас гэж байдаг, мөн ч төрөл бүрийн элдэв зүйлийн загаснууд байдаг, адил бус загас нь адил бус үр ашигтай байдаг гэж сануулсан байна.

     Загас идэх нь элэг зүрхэнд үнэнхүү тустай юм

     Профессор Ван Цуньшин хэлэхдээ, загас идэх нь зүрхэнд тун сайн байдагийг үнэнхүү гэрчилсэн байгаа юм. Эскимос хүн болон Японы тэнгис дагуугийн оршин суугчид өдөр болгон гурван удаа загас иддэг, тэдний зүрх судасны өвчинд нэрвэгдэх харьцаа нь маш цөөн, энэ бол сайн жишээ байгаа юм.

     Судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, загасны бие дэх өөхний хүчил нь хүний бие дэх өөхийг задруулагч уураг(LDL)-ийг нэмэгдүүлхэд тустай болохоор хүний биеийг таргалуулдаг уургийн хэмжээг бууруулдаг байна.

     Хүний цусан дахь өөхний хүчлийн хэмжээ хэтэрхий бага болбол зүрхний өвчинд нэрвэгдэх аюулыг нэмэгдүүлдэг, хэрэв түүний сорьц нь хүний биеийн бүх өөхний хүчлийн 4%-д хүрэхгүй бол зүрхний өвчинд нэрвэгдэн нас барах аюул нь нэн их юм. Харин загасны тосонд байгаа ийм өөхний хүчлийн хэмжээ нь бусад хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байх хэмжээнээс илүү байдаг болохоор загасны махыг илүү идэж байх нь зүрхийг хамгаалхад тустай юм.

     Хүйтэн бүсийн гүн тэнгисийн загасны мах бол нэн сайн үр дүн үзүүлдэг юм

     Профессор Ван Цүньшин хэлэхдээ, адил бус загасанд адил бус хэмжээний өөхний хүчил агуулагдаж байдаг, иймээс зүрхийг хамгаалах хэмжээ нь ч өөр өөр юм. Жирийн байдалд, хоров загас, дайхуа загас зэрэг хүйтэн бүсийн гүн тэнгст амьдардаг загасны төрлүүдийн өөх нь зузаан, тос нь элбэг байдаг болохоор өөхний хүчил нэлээд их агуулагдсан байдаг. Харин цэнгэг усны загас, өөрөөр хэлбэл гол мөрөний загасууд бол усны ноцтой бохирдол зэрэг шалтгааны улмаас болоод өөхийн хүчил нь харьцангуй бага байгаа юм гэжээ.

     Үүнээс гадна, профессор Ван Цүньшин цааш нь хэлэхдээ, цэнгэг усны загас ч болог, далайн загас ч тэр, ер нь хүний хүчээр үржиж байгаа загасуудын өөхний хүчил нь байгалийн аяндаа үржиж байгаа загасныхаас бага байдаг. Зах дээр борлуулж байгаа цэнгэг ус юм уу далайд амьдардаг их бага загасуудын дийлэнх нь загасчидын үржүүлж байгаа загасууд болохоор өөхний хүчил багатай, зүрхийг хамгаалах үүрэг гүйцэтгэх талаараа ч сайн биш юм. Харин сэлэм загас, тайхуа загас, хараацай загас, сардин загас, халфини загас, нүцгэн жараахай зэрэг нь ихэвчлэн далайдаа байгаа тул махандаа нэлээд их хэмжээний өөхний хүчил агуулж байгаа учраас зүрхийг хамгаалхад нэн ашигтай юм гэжээ.

     Загасыг жигнэхэд өөхний хүчил нь хэвээрээ байдаг

     Загасыг идэхэд, түүхийгээр нь идэх, жигнэх, чанах, хуурах, хайрах, тосонд буцалгах гээд зөндөө олон зүйлийн арга байдаг. Тэгвэл чухам ямар арга нь өөхний хүчилийг нь хэвээр байлгаж чаддаг вэ? Гэвэл энэ тухай профессор Ван Цүньшингийн үзэж байгаагаар, зарим загасыг түүхийгээр нь идэж болдог юм байна.Тухайлбал, халфини загасыг түүхийгээр нь идэж болдог, өөрөөр хэлбэл өөхний хүчилд нь ямар ч нөлөө учруулаагүйгээр идэж байна гэсэн үг юм. Гэвч сүүлийн үе далйн гаралтай хүнсний зүйл идсэний улмаас цус сорогч хорхойн өвчинд нэрвэгдэж байна гэсэн мэдээ олширч байна, иймээс хүмүүсийн биеийн эрүүл мэндийг бодож, жигнэх юм уу чанаж идвэл өөхний хүчилийг ноцтой хохироохгүй бөгөөд цус сорогч хорхойг устгаж чадна. Бусад олон аргууд нь загасыг амттай сайхан болгодог боловч өөхний хүчил болон амин дэм В-ыг ноцтой хохироож, өөхний хэмжээг нэмэгдүүлэн, шим тэжээлийг нь ч бууруулдаг байна.

1  2