Ааш зангийн муугаас амархан ханиад хүрдэг
Холбогдох шинжлэх ухааны зүтгэлтэдийн сүүлийн үе судалж мэдсэнээр, санаа сэтгэл баяр хөөртэй явдаг хүний бие эрүүл чийрэг байдаг бөгөөд ханиад тагшуур хүрэх нь тун цөөн байхад, харин өдөр болгон бухимдаж учаарлаад байдаг ааш зан муутай хүний эрүүл мэндийн байдал нь тааруухан байж, маш амархан ханиад хүрдэг байна.
Мэргэжилтэдийн үзэж байгаагаар, санаа сэтгэл болон зан ааш нь ханиад хүрэхтэй тун нягт холбоотой юм, дийлэнхдээ булчингийн өвчинийг эсэргүүцэх чадал нь буурсанаас болоод ханиад хүрч байгаа юм. Сэтгэл баян ямагт хөгжитэй явдаг хүний физиологийн чадавх бадруун, өвчнийг эсэргүүцэх чадал ихтэй, ханиад хүрэх тохиолдол ч цөөн гардаг юм. Үүний эсэргээр, муухай зантай, мунгиа бодолтой хүмүүсийн санаа сэтгэл тогтворгүйгээс болоод булчин мах физиологийн чадавх нь саарч, өвчнийг эсэргүүцэх чадал нь буурсаны улмаас ханиад хүрэх бөгөөд ханиад илаарших нь ч удаан болдог байна.
Ханиад нь маш жирийн өвчин төдий боловч настайчуудад бол тун аюултай өвчин юм, хөгшин буурлууд ханиадад нэрвэгдэх юм бол хуучин өвчин нь маш амархан сэдэрч, даамжраад ирхээрээ амь насны аюулд ч хүрч болзошгүй юм, иймээс ханиадад туйлын болгоомжтой хандах хэрэгтэй. Сэтгэл санаа тайван байх нь эрүүл мэндийн баталгаа мөн, сайхан сэтгэлээр ханиадаас сэргийлж, энх мэндийн жаргалыг эдэлж, эрүүл саруул явахыг хүсэхгүй хүн гэж хэрхэн байж болох билээ. /Л.Буянтогтох орчуулав/ 1 2
|