Энэ оны 11-р сарын 20-ны өдөр нь Хятадын боксын спортын түүхэнд тэмдэглүүштэй нэг өдөр болно. Энэ өдөрт болсон 13-р удаагийн дэлхийн боксын аварга шалгруулах тэмцээнд Хятадын тамирчин Зю Шимин маш давуу харьцлаар Унгарийн тамирчныг хожиж алтан медал авсан юм . Энэ нь Хятад улс дэлхийн боксын тэмцээнд анх удаагаа алтан медал авч байгаа түүхийн чанартай үйл явдал болно.
Мөн өдөр Хятадын баруун нутгийн Сьчуань мужийн Мяньян хотын спортын ордонд 48 килограммын жингийн боксын тэмцээнийг үзэх хүн ганц ч суудлыг хоосон үлдээсэнгүй. Яагаад гэхлээр энэ нь дэлхийн боксын тэмцээн анх удаагаа Хятад улсад болж байгаа бөгөөд эхны шигшээ тэмцээнд Хятад унгарийн тамирчин өрсөлдөх болно. Үдээс хойшийн 3 цагт улаан нөмрөг нөмөрсөн Зю Шимин зааланд орж ирэхэд бүх хүмүүс алга ташиж хүндэтгэл илэрхийлсэн юм.
Тэмцээн эхлэнгүд Зю Шимин маш түргэн байдалдаа орж, ар араас нь явуулсан дайралт өрсөлдөгчийн тактикийг эвдэж, нэг минут бололгүй 4:0 харьцлаар түр түрүүлсэн байна. Нэгдүгээр ээлжинд Зю Шимин 7:0 харьцлашгүй давуу хувиар хожсон юм. Хоёрдугаар ээлжинд Унгарийн тамирчин үхэн хатан дайралт явуулсан ч Зю Шимингийн хамгаалтыг эвдэж чадсангүй, хувийн зөрөө тасралтгүй ихссээр байлаа. Тэмцээн үргэлжлэх дутам Зю Шимин яарч сандрахгүй болж, уралдааны хөгийг удирдаж чадсан байна. Асар их хувийн зөрөөнд өрсөлдөгч дайралт хийхээ болиж, эцсийн ээлжний тэмцээн нь цаг барах тэдий болжээ. Дуусах хэнгэрэг дэлдэхэд Зю Шимин 31:13 харьцлаар түрүүлсэн байна. Шүүгч Зю Шимингийн зүүн гарыг өргөж, тэмцээний дүнг зарлахад бүх талбай буцалж, дасгалжуулагч Жан Чуаньлян хятад улсын далбааг нөмөрсөн хайртай шавиа мөрөн дээрээ өргөж, талбай тойрон талархал илэрхийлсэн юм. Зю Шимин энэ алтан медлын эзэн болох тэмцээний явцад Афины олимпийн аварга болон Тажикстаны нэрт тамирчныг нэгд нэгээр хожсон учраас энэ медал нь нэн ч жинтэй болжээ.
1 2
|