• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Monday    Apr 7th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-05 15:34:59    
Боксын тэмцээны анхдагч дэлхийн аварга Зю Шимин

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхийн боксын тэмцээн анх удаагаа Хятад улсад хийгдэж байгаа учраас Хятадын биеийн тамирын салбарынхан маш чухалд үзэж, саявтархан өндөрлсөн үндэсний наадмын 11 алтан медалын эзнийг томилсоны дотор 4 нь эхний 8 нэрд орж, 1 нь алтан медал авсан байна. Энэ нь өнгөрсөний түүхэнд ерөөс байгаагүй сайн амжилт болно. Хятадын үндэсний биеийн тамирын ерөнхий газрын бокс таэквондог удирдах төвийн дарга Чан Жяньпин хэлэхдээ, Хятадын багийн амжилт нь 2008 оны Бээжингийн олимпид алтан медал авахад үндэс тависан байна. Зю Шимин дэлхийн тэргүүний тамирчныг хожсон явдал нь олон тамирчинд үлгэр жишээ үзүүлсэн юм. Мэргэжил болон оюун ухааны уран уялдал нь гайхамшгийг бүтээж чадна гэжээ.

     8 хоног явагдсан энэ удаагийн тэмцээнд Куба, Орос, Америк, Бразили, Өмнөд Солонгос зэрэг 74 улс орон бүс нутгийн 400 гаруй боксчин оролцсон юм. Тэмцээний дүнгээс үзэхэд мэргэжлийн бус боксын тэмцээний хүчирхэг буурай байдал оршсоор байгаа. Хятад, Өмнөд Солонгос нэг нэг алтан медал авсанаас гадна бусад медалыг голцуу Куба болон Оросын улсууд хуваалцсан байна. Өнөөгийн хувьд хятадын боксын спорт дэлхийн хэмжээнд нэлээд буурай байгаа хэдий ч Зю Шимингийн алтан медал авсан явдал нь Хятадын уг спортын төрөлд асар их ахиулах үйлдал үзүүлж, боксын шигшээ багийн олимпийн наадамд оролцохыг урамшуулан, дүн тухшлага хуримтуулсан байна.

     1996 он, Зю Шимин 15 настай байхад, Зун Игийн биеийн тамирын сургуульд боксын дасгал хийж, удалгүй Гүйжю мужийн багт элсэн оржээ. 1999 оны 11-р сард улсын бэлтгэл багт сонсогдож, нэрт дасгалжуулагч Жан Чуаньлянгийн шавь болсон байна. Улсын шигшээ багт элсэн орсоны дараа тэрээр хятадын хэмжээний алтан медалыг 20 удаа хүртэж, 2003 оны боксын аварга шалгруулах тэмцээнд 48 килограммын жингийн хоёрдугаар байранд орж, Хятад улс боксын тэмцээнд ерөөс медал аваагүй түүхийг өөрчилсөн байна. 2004 оны Афины олимпид хүрэл медал авч, шантрашгүй хүчин чармайлт гаргсаны дүнд өнөөгийн дэлхийн алтан меалын эзэн болсон юм.


1  2  
© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040