• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-06 16:24:41    
Хятад Америкийн боловсролын салбар дахь хамтын ажиллагаа өргөжин тэлэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятад Америк хоёр орон бол дэлхийн хамгийн их хөгжиж байгаа орон бөгөөд хамгийн их хөгжсөн орон юм, мөн ч бишгүй олон салбартаа өргөн дэлгэр харилцаа солилцоо, хамтын ажиллагаатай байгаа юм.

     8 жилийн өмнө, Хятадын нэрт их сургууль болох Чин хуа их сургууль нь Америкийн Гарвард их сургуультай хамтын ажиллагаа өрнүүлж, Чин хуа их сургуульд хятад хэлний дамжааны төсөл хэрэгжүүлж, Америк хүмүүст хятад хэлний дамжаанд суралцах аятай боломж олгосон байна. Чин хуа их сургуулийн гадаадад зориулсан хятад хэлний сургалтын төвийн орлогч эрхлэгч ноён Дин шя сурвалжлагчид энэ төслийн тухай байдлыг танилцуулж хэлэхдээ:

     Энэ дамжаанд их олон оюутан сурагч ирж байгаа нь ч Хятад Америкийн харилцаа тал бүрээр хөгжих хандаштай байгааг харуулж байгаа юм. Анх эхлэхдээ голцуу дипломат албаны хүн болон эрдэмтэн, ялангуяа Хятад улсыг судалдаг, зүүн Азийг судалдаг эрдэмтэд, Аммерикийн гадаад харилцааны системын албаны хүмүүс дийлэнх нь байсан юм. Одоо энд ирж хятад хэл сурч байгаа дипломат албаны хүн, эрдэмтэд байх төдийгүй бас зарим том компанид ажиллаж байгаа хүмүүс, сэтгүүлчид байна гэжээ.

     Хэлний талаар хамтын ажиллагаа өрнүүлэх нь Хятад Америкийн боловсорлын солилцоо болон хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг болсон байна. Сүүлийн жилүүдэд, Хятад улс жил бүр сургалтын шугамаар АНУ-д 20-30 хятад хэлний багш илгээж байна. Хятад Америк хоёр ороны боловсорлын яам бас Хятад Америкийн сүлжээгээр хэлний сургалт хийх төсөл хэрэгжүүлж, Англи хэл болон Хятад хэлний сургалтын материалиар хангаж, хоёр талын дунд бага сургуулийн хэлний сургалтад хэрэглэж байна. Одоо Америкийн 20 муж улсын 150 мянга шахам сурагч үүнийг ашиглаж, өргөн хүрээнд сайн үнэлгээ олсон байна.

     Хятадын ардын их сургууль, Америкийн Колумби их сургууль нь хамтран эдийн засаг болон санхүүгийн бодлогын удирдалгын сургалтын төсөл хэрэгжүүлж байна. Энэ мэргэжлээр шалгалт өгөх санаатай байгаа Хэ Ли хэлэхдээ:

     Америкийн эдийн засгийн түвшин нь дэлхий дээр өндөр байр эзэлж байгаа төдийгүй эдийн засгийн онолын судалгаа нь ч маш өндөр түвшинд байж, эрдэм шинжилгээний уур амьсгалаар ч тун сайн байгаа юм. Иймээс энэ мэргэжлээр сурах нь дамын материалыг үзэж, дамын мэдээлэл сонсохоос нэн шууд болж, юмыг биечлэн мэдэж ойлгож болох юм гэжээ.

1  2