Хэ Лийн адил Америкт суралцхыг хүсч байгаа Хятадын залуус явах тусмаа олширч, Америк нь хятад залуусын суралцах гол газар болсон байна. Америкийн олон улсын боловсролын эрдэм шинжилгээний нийгэмлэгийн сүүлийн үе нийтэлсэн жил тутмын тайлангаас үзвэл, 2004-2005 онд Америкт суралцаж байгаа Хятадын оюутан сурагчдын тоо 60 мянган хүнээс давсан байна.
Үүний зэрэгцээ, Америкийн хүмүүс ч Хятад улсад ирж хятад хэл, хятадын соёл, нийгмийн шинжлэх ухаан болон урлаг зэргийг сурч судалж байна. Хатагтай Наташа бол Шинэ Мехико муж улсын баруун өмнөдийн Зүү төөнүүрийн дээд сургуулийн багш юм, Тэрээр Бээжингийн олон улсын дамжааны төвд түр хугацааны курст оролцож байна. Наташа хэлэхдээ:
Зүү эмчилгээний бишгүй олон бэлчирийн онолыг би ном бичгээс сурсан юм, гэтэл онол практик хоёр зохих ялгаатай юм. Эндхийн багш нарын сургалтын туршлага маш баян юм, энэ баялаг туршилгаа бидэнтэй хуваалцаж, биднийг хөтлөн дагуулах дуртай байгаа юм гэжээ.
Одоо Хятадад сурч байгаа Америкийн оюутан сурагч 4000-аас давсан байна, тэдний дийлэнх нь эрдмийн цол хамгаалхаар сурч байгаа юм. Хятадын боловсролын яамны олон улсын хамтын ажиллагаа, солилцооны газрын орлогч дарга Ноён Цэнь Жяньжюнь сурвалжлагчид ярилцлага өгөх үе хэлэхдээ:
Хятад Америк хоёр улс оюутан сурагчдын солилцоо хийж байгаа юм, одоохондоо Америкаас Хятадад суралцаж байгаа оюутан сурагчдын нийт тоо төдийл олон биш байна, хойшид нэн олон Америк оюутан сурагчид Хятадад ирж суралцахыг хүсч байна. Урт хугацаагаар ч юм уу, богино хугацаагаар ирсэн ч бид баяртай хүлээн авна. Одоо Хятадын маш олон дээд сургуулиудад шууд Англи хэлээр хичээл сургалт явуулж байна гэжээ.
Хятад Америк хоёр орны засгийн газар хамтаараа хөрөнгө мөнгө гаргаж, хоёр орны эрдэмтэн, оюутан сурагчдын харилцан нөгөө орондоо очиж өөр өөрийн төслөөрөө мэргэжил дээшлүүлж, улмаар сурч судлахыг дэмжиж байгаа юм. Одоо Хятадын 600 шахам эрдэмтэд Америкт суралцаж, Америкийн 400 шахам багш Хятадад ирж хичээл сургалт хийж байна. /Л.Буянтогтох орчуулав/ 1 2
|