Хятадын баруун өмнөд нутгийн Юннань Гүйжөүгийн өндөрлөгт шугуйт хот гэж алдаршсан Гүйян хот байрлаж байгаа юм. Энэ хот нь ягц сахлаг ургамалын бүрхэцтэй, яруу гоё өнгө үзэмжтэй, жилийн дөрвөн уларилд хавар шиг урин дулаан байдаг юм. Тэр ч мөртөө үндэстний өвөрмөц зан үйл болон олон сайхан хоол ундтай байдагаар аянчин жуулчдын сонирхол татаж байдаг.
Хятадын хамаг том мөрөн болох Хөхмөрөн болон гуравдугаар том мөрөн болох Жүжян мөрний зааг хавиар байрлаж байдаг Гүйян хотын газрын байц нь тов толгодоор голлож, хотгор газар болон хөндий жалга ч бага бус байдаг. Ийм сайхан орчин ахуйд ой мод өвс ургамал их байх нь долоон зөв.
Гүйянгийн ойн цэцэрлэгт хүрээлэнд ороход яг л ойн ертөнцөд орсон шиг санагдах юм. Энд улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай хаслис мод жич нарсан мод, заарт мод, зандан мод зэрэг мянга гаруй төрлийн ховор нандин мод уул даваагаар нь бүрхэж байна. Энэ хэсэг ойн цэцэрлэгт хүрээлэн нь тухайн орон нутгийн ой аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн туршилтын ой байсан юм.
Гүйянгийн ойн цэцэрлэгт хүрээлэнгээс гадна энд бас жуулчдын аялан жуулчилж болох хэд хэдэн ойн цэцэрлэгт хүрээлэнтэй юм. Гүйянд аялан жуулчилж ирсэн Шанхай жуулчин хатагтай Лю Юнь Гүйяны ойн цэцэрлэгт хүрээлэнд маш өндөр сэтгэгдэлтэй байлаа. Тэрээр хэлэхдээ:
Би Гүйянд хоёрхон долоо хоног аялан жуулчлах төлөвлөгөөтөй байсан юм. Тэгсэн чинь энд ирээд харсанд эндэх агаар маш тунгалаг, орчин ахуй нь ч гоё болохоор гурав дөрвөн долоо хоног суучхалаа. Эндээ л байгаад баймаар байна, хоёр сарын чөлөөтөй бол яасан гоё бэ? Гэлээ.
1 2
|