• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-06 17:12:38    
Шугуйт хот-Гүйян

Хятадын Олон Улсын Радио

     Гүйян хотын нутгийн хоол зууш ч маш сайхан байдаг юм. Үдэш орой болоход Гүйян хотын зээл гудамжинд амтат сайхан хоол зуушны үнэр ханхлаж, том жижиг гудамжны хоёр хазуугаар нийдэм гуанз ресторан жигдэрч, чидэнгийн гэрэл гэрэлтэн, зочин гийчид овоорч байдаг. Тав гурваар хэлхээрэлдсэн зочин буюу ногоо зууш хууран яарч байгаа тогооч, жангуйд, үйлчлэгч гэсэнгүй өөр өөрийнхөө ажлын байранд баяр хөөртөй яарч, өөрийн хэлбэр маягаараа амьдарч байна.

     Гүйянд анх ирсэн бээжин зочин Ли Түн Гүйянгийн задгай гуанзанд маш сонирхлтой байлаа. Тэрээр хэлэхдээ:

     Гүйянд анх ирээд бид шөнийн захаар нь явсан, маш хөл хөгжөөнтөй байна. Гүйянгийн шөнийн захад маш их амтат хоол зарж байна. Би Бээжинд байхдаа Гүйянгийн үхрийн махан нунтаг маш амттай гэж дуулсан, иймээс энд ирэнгүүт энэ сайхан үхрийн махан нунтагаас авч амслаа, үнэхээр гоё. Гүйянгийн нутгийн хоол халуун мөртөө амттай гэжээ.

     Гүйянд ирсэн жуулчид хэрбээ Гүйянгийн шөний амьдралтай танилцахгүй, Гүйянгийн амтат хоолноос амсахгүй юм бол Гүйянд ирсэнд тооцогдохгүй. Гүйянгийн уламжлалт нутгийн хоол унд нь зуу гаруй төрөл байдаг юм гэнээ. Үхрийн махан гурил, тарган хостой гурил, цагаан будаагаар хийсэн дөүфү зэрэг маш олон төрлийн амтат хоол байдаг нь ёстой л хүний хорхой хөдөлгөмөөр юм.

     Эрхэм сонсогчид оо, Гүйян бол Хятад үндэстэнээр гол болгосон олон үндэстэн төвлөрөн суугаа газар юм. Энд 36 үндэстний цөөнх байдаг болохоор үндэстний өвөрмөц зан үйлтэй сайхан хот болсон юм. Танаы сонсож байгаа энэ наргиант хөгжмийг сурвалжлагч Гүйянгийн гудамжнаас бичиж авсан юм. Тухайн үед Миао үндэстний оршин суугчид дуулан бүжиглэж, уламжлалт баяраа тэмдэглэж байсан юм.

     Гүйян хотын гол төв дэх оргилуур устай өргөн чөлөөнд, үндэстний цөөнхийн баяр дурсгалын өдөр тохиох бүр эндэх оршин суугчид гоё сайхан хувцаслан, дөрвөн зүг найман зовхисоос өөрсдөө энд цуглан, баяр наадмаа тэмдэглэж байдаг юм байна.

     Гүйян хотын алс дүүргэд үндэстний цөөнхийн маш олон тосгонтой, эдгээр тосгоны олонх нь уламжлалт орон сууцаа хадгалан хамгаалж, оршин суугчид нь ч үндэстний хувцас хунираа өмсөж байдаг.

     Гүйян хотын аялал жуулчлалын албыг удирдах газрын албаны хүн хатагтай Ван Шэншэн энэ тухай танилцуулж хэлэхдээ:

     Бү и үндэстэн, Миао үндэстэн, мөн Дүн үндэстэн энгийн үедээ бидэнд маш нууцгай сэтгэгдэл төрүүлдэг. Тэдний төрсөн төлөв байдал нь ямар байх, ямар хувцас өмсөж байдаг нь бидэнд маш сайхан санагддаг. Бид тэдний амьдралтай танилцах ёстой, тэдний үндэстний зан үйлийн соёлыг ойлгож, тэдний өвөг дээдэс яаж амьдар байсан? Тэд хэрхэн өөрийн уламжлалаа хэвээр үлдээсэн? Үг хэл үсэг бичиг нь ямар гэдгийг ойлгох ёстой юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/


1  2