• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-07 20:52:34    
Хятадын боксчид сайн амжилт үзүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Боксын спортын талаар хүмүүс ярихдаа Хятадын боксчдыг нэг их онцолж ярьдаггүй билээ. Үнэндээ боксын тавцанд Европ, Америкийн боксчид ноёрхож, Хятадын боксчид энэ тавцанд гарч шагнал аваагүй юм. Гэтэл Хятадын баруун өмнөд нутгийн Мянь ян хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах боксын 13-р тоглолтоос Хятадын боксчин алтан медаль авсан байна. Энэ нь Хятадын боксчин дэлхийн боксын том тэмцээнээс анх удаагаа алтан медаль авч байгаа болно.

     Урт хугацааны турш Европ Америкийн боксчид энэ спортод гол тоглогч нь байжээ. Өнгөрсөнд Хятадад боксыг нэг их сонирхдоггүй, нэг үе энэ спорт хориотой байсан. Учир нь боксын спорт хүмүүнлэг биш гэж үздэгт байжээ. 1986 оноос Хятадад сонирхогчдын боксын спорт сэргэсэн юм. 2000 он болтол Хятадын боксчид дэлхийн тавцанд сайн амжилт үзүүлээгүй. 1996 оны Атлантын Олимпийн 91кг жинд 5-р байранд орсон амжилттай.

      2005 оны 11-р сарын 20-нд өндөрлөсөн Хятадын Мянь ян хотод болсон дэлхийн аварга шалгаруулах боксын тоглолтод, Хятдын боксчин Зөү Шимин тус удаагийн 48 мг жингийн шувтаргын тоглолтод Унгарын боксчин Пал Бедакийг хожиж, түрүүлээд, Хятадуудын боксчид боксын төрлөөд дэлхийн аварга аваагүй түүхийг эцэслэв. Хятадын Олимпийн хорооны орлогч ерөнхийлөгч Цүй Далин хэлэхдээ: Зөү Шимин тоглолтод өөрийн чадлаа гүйцэд гаргаж, нэлээд давуу хүчээр өрсөлдөгчөө буулган авсан байна. Энэ удаагийн тоглолтод үзүүлсэн Зөү Шимингийн амжилт нь Хятадын боксынхны итгэл найдварыг нэмэгдүүлж, Хятадын боксчдын 2008 оны Олимпид тоглох шийдвэр зоригийг ч бадраасан байна гэжээ.

1  2