• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-07 20:52:34    
Хятадын боксчид сайн амжилт үзүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхийн аварга шалгаруулах боксын 13-р тоглолтод 70 гаруй улс орон газар нутгийн 400 гаруй боксчин оролцов. Дэлхийн боксын хүчирхэг орон Куба, Орос, Азербайжан ч шилдэг боксчдоо оролцуулсан байна. Зөү Шимин 48 кг жингийн тоглолтдоо дэлхийн хүчирхэг Кубын багийн ахлагч, Афины Олимпийн 48 кг жингийн аварга Валера зэрэг дэлхийн нэрт бокчдыг эр зориг авхаалж самбаагаараа буулган авсан байна. Иймээс түүний аварга болсон нь нэр хүнддээ тэнцэж байгаа юм.

     Энэ удаагийн тоглолтын бусад жинд ч Хятадын боксчид адил бус хэмжээгээр ахицтай оролцсон байна. Ма Юүньхао болон Чжан Шилей 54 кг, 91 кг-аас дээш жинд тус тус тавдугаар байр эзлэв. Гурван боксчин эхний наймд орсон байна. Энэ нь Хятадын боксчид дэлхийн аварга шалгаруулах тоглолтод оролцноос хойш, хамгийн сайн амжилт үзүүлсэн тэмцээн болно. Хятадын багийн дасгалжуулагч Чжан Чуанлян хэлэхдээ, Хятадын боксчид 2001 онд болсон дэлхийн аварга шалгаруулах боксын 11-р тоглолтын эхний тойрогт бүгдээрээ хожигдсон. 2003 оны Тайландад зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах боксын 12-р тоглолтын эхний тойргийн тоглолтод Зөү Шимингээс бусад нь бүр өрсөлдөгчөө давж чадаагүй. Энэ удаагийн тоглолтын эхний тойрогт Хятадын нэг л боксчин хожигдож, хоёр боксчин 5-р байр эзэлж, Зөү Шимин аварга болсон байна. Хятадын боксчид чамалхааргүй амжилт үзүүллээ гэжээ.

     Сүүлийн хоёр жил Хятадын боксчдын амжилт ахиж, дэлхийн боксчдын анхаарлыг татаж байна. КОТV компани бол өнөө дэлхийд боксын тухай теле нэвтрүүлэг үйлддэг хамгийн нэрт компаний нэг. Тус компанийн зургийн гүйцэтгэгч дарга, боксын нэр хүндэт тоймч Давид Мкконацие сурвалжлагчид ярихдаа, 2003 оны Тайландад зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тоглолтод Би Зөү Шимингийн тоглохыг анх удаагаа харсан. Тэр мөнгөн медал хүртэн. Хятадын боксчид дэлхийн боксын тавцанд хүч үзэж цойлон гарч байгааг би тухайн үе ухамсарласан. Энэ удаагийн тоглолтод би Зөү Шимингийн тоглохыг дахин харсан төдийгүй бас Чжан Шилейгийн тоглохыг харсан. Чжөн Шилей бол маш шилдэг боксчин гэж би үзэж байна. Чжан Шилей энэ удаагийн тоглолтод эцсийн ялалт хийж чадаагүй ч тэр улам сайн тоглож байна. Хамгийн хөнгөн жингээс Зөү Шимин, хамгийн хүнд жингээс Чжан Шилей шалгаран гарч байгаа нь Хятад улс дэлхиийн хэмжээний олон боксчинг бэлтгэн гаргаж чадна гэдэг итгэл найдварыг надад төрүүлж байна гэжээ.


1  2