• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-09 17:11:44    
Дин Шян цэцэг

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгана уу, бямба гаригийн дуу хөгжмийн нэвтрүүлэг та бүхнийхээ амрыг эрэн золгож байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр та бүхэнд сүүлийн жилүүдэд Хятадад моод байсан дуунуудаас танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр дуу нь дуулагдан өнгрөөд хэдэн жил болж байгаа хэдий ч дахин сонсох бүр маш таатай санагддаг юм.

     Хүндэт сонсогчид оо, "харь нутагт сайн байн уу чи" гэдэг дуу нь дуучин Ли Жиний 1994 онд гаргсан анхдагч цомгийн гол дуу болно. Мөн ч түүний нэрд гарсан дуу юм. Энэ дуунд Ли Жинь өвөрмөц онцлогтой дуу хоолойгоор "харь нутагт сайн байна уу чи" гэдэг хамгийн ерөмдөг мөртлөө дулаахан үгээр нутгаасаа салж, холын газарт ажил хийж яваа хүмүүсийн сэтглийн дуунг илэрхийлсэн байна.

     Өнгөрсөн оны сүүлчээр Ли Жинь шинээр гаргсан 5 дах CD-дээ энэ дууг дахин оруулсан юм. Өнгөрсний дуулах арга барилтай харьцуулбал Ли Жинь уг дууны ая болон хавсаргалт хөгжимд бага хэмжээний өөрчлөлт оруулж, адил бус хэв намбын дагуу энэ дуу нь улам ч гоё сонсогдох болжээ. Одоо хамтдаа энэ дууг сониохоё. Харь нутагт сайн байна уу чи, мэлтгэнэсэн нулимс нүдийг чинь бүрхсэн үү. Харь нутагт сайн байна уу чи, миний мөрөнд түшихийг бодсон уу. Харь нутагт сайн байна уу чи, өнгөрснөө санагалзаж байгаа уу. Харь нутагт сайн байна уу чи, олон өөрчлөлттөй болсон уу гэж дуулна.

1  2  3  4