Сая та бүхэн Зю Яньхунгийн дуулсан "хайр өнгрөн гарахад" гэдэг дууг сонслоо. Одоо та бүхэн залуу дуучин Тан Лейгийн дуулсан "Дин Шян цэцэг"-г сонсох болно. Энэ дууг өнгөрсний нэвтрүүлгээр танилцуулж байсан юм. Тан Лей бол Хятадын страдын дууны тавцан дах шинэ хүн мөн. Тэрээр хархан багаасаа дуу хөгжимд сонирхолтой бөгөөд оюутан байсан цагаас эхэлж дуу бичиж дуулдаг байжээ. Өнөө хүртэл зуу шахам бүтээлтэй явж байгаа юм. Сүүлийн үед тэрээр "Дин Шян цэцэг" гэдэг анхдагч CD-гаа гаргсан байна. Энэ цомогт хамарсан ардын дууны онцлогтой 10 дууг бүр Тан Лей өөрөө зохиосон юм. Шинэ CD-гийн ижил нэрт гол дуу "Дин Шян цэцэг" нь уян зөөлөн хөг айзмаар гунилтай хайрын үлгэрийг харуулжээ. Хамтдаа сонирхоё.
1 2 3 4
|