• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-09 17:22:09    
Сайн дурынхан Бээжин хотын хамгийн гоё нэрийн хуудас болж байна

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгана уу, цагийн урасгал нэвтрүүлэг та бүхэнтэйгээ золгож байна. 12-р сарын 5-ны өдөр бол олон улсын сайн дурынхны өдөрлөг мөн. Энэ өдөрлөгтөй болсноор амьдралын дунд сайн дурынхан гарч, тэдний үйлчилгээ шаардагдах болсон биш. Сайн дурынхны үйлчилгээ нь ямарваа хүн цаг хугацаа, оюун хөдөлмөрөө сайн дураасаа харамгүй зориулж, ямар ч цалин хөлсгүй нөхцөлд хүн төрөлхтөний хөгжил, нийгмийн хөгжилд үйлчилгээ хангахыг зааж байна. Сайн дурынхны үйлчилгээд санаачилж байгаа харамгүй зориулалт, элэгсэг хайр, харилцан туслалцах, хамтын дэвшил нь хятадын үндэстний бусдад туслахаар баяр болгох уламжлалт ёс суртхуунтай нягт уялдаж байгаа юм.

    12 жилийн өмнөх 12-р сарын 5-ны өдөрт Хятадын анхдагч сайн дурынхны нийгэмлэг байгуулагдсан байна. Тэр үеэс эхлээд Бээжин хотын сайн дурынхны үйлчилгээ маш түргэн хөгжиж иржээ. Бүртгэлээс үзвэл, Өнөө хүртэл Бээжин хотын 90 хувийн их сургуульд залуучуудын сайн дурынхны нийгэмлэг буюу бүлхэмийг байгуулж, 8 дүүрэг шяньд сайн дурынхны нийгэмлэгийг байгуулан, 5 дүүрэг шяньд сайн дурынхны ажлын тусхай байгууллагыг байгуулсан байна. Одоогийн байдлаар Бээжин хотын сайн дурынхны нийгэмлэгт шууд бүртгүүлсэн хүн 13 мянга байгаа бөгөөд дүүрэг шянь, дээд сургуульд бүртгүүлсэн сайн дурынхан сая гаруй хүнг давсан байна. Энэ жил бээжин хот сайн дурынхны холбоог шинээр байгуулж, мэргэжлийн сайн дурынханд үзэл бодол, дүн туршлага солилцох тавцанг хангсан юм. Мэргэжлийн сайн дурынхан соёл сурталчилгаа, буурай эмзэгт туслах, байгаль орчныг хамгаалах, хууль дүрмийн зөвөлгөө өгөх зэрэг салбард нааштай үүрэг гүйцэтгэж, аюулгүй байдлыг хамгаалах, гадаад хэл, зам харилцааны мэргэжлийн сайн дурынхны эгнээг бүрдүүлсэн байна.

1  2