Бээжин хот 2008 оны олимпийг зохион байгуулах эрхийг олсноос нааш хэдэн жил өнгөрлөө. Энэ хугацаанд олимпийн сайн дурынхны ажлыг хамарсан бүх талын бэлтгэл ажиллагаа урагштай явагдаж байна. Олимпийн наадам нь олон тамирчны өргөн чуулган болохоор барахгүй Сайн дурынхны өргөн чуулган болох юм. Тухайн үед Сайн дурынхны сайхан мишээл, халуун үйлчилгээ нь Хятадын соёл иргэншил, олимдийн соёлыг холбох үзэмжит гүүр болоход итгэж байна.
Бээжингийн олимпийн сайн дурынхны ажиллагаад дөрвөн төрөл багтаж байгаа юм. Тухайлбал олимпийг угтах сайн дурынхны үйлчилгээ, олимпийн тэмцээний төрлын сайн дурын үйлчилгээ, тахир дутуу хүмүүсийн тэмцээний үйлчилгээ, олимпийг зохион байгуулах хорооны бэлтгэл шатны үйлчилгээ болно. Өнөө бэлтгэл шатны үйлчилгээд 100 гаруй сайн дурынхан ажиллаж байгаа бөгөөд хамгийн чухал болох тэмцээний төрлийн сайн дурынхныг элсэн авах ажил ирэх жилийн 8-р сараас явагдах болно.
1 2
|