• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-13 17:09:54    
Монгол үндэстний түүх судлалын гайхамшигт бүтээл
—"Монгол үндэстний бүрэн түүх"

Хятадын Олон Улсын Радио


"Монгол үндэстний бүрэн түүх" хэмээх номын хятад хэлний хэвлэл

     Сурвалжлагч: Таны энэ номд Монгол үндэстний түүхийг эрт дээр балар цаг үеэс нь эхлүүлсэн бичсэн юм байна. Үүнд их төлөв хэдэн мянган жилийн түүх хамрагдсан бол?

     Профессор Мансан: Овог төрлийг нийгмийн сүүлчээр үндэстэн бүрэлдсэн үеэс бодвол 7000 жилийн түүхийг хамарсан юм.

     Сурвалжлагч: Үүнээс үзвэл, таны энэ бүтээл нь Монгол үндэстнийг 800—1000-аад жилийн түүхтэй гэдэг үзэлтийг маш их урагшлуулсан юм байна.

      Профессор Мансан: Тийм ээ. 7000—5000 жилийн өмнө, Монголчууд нь шашин суртахуун, соёл, оршин суугаа нутаг, аж ахуй, улс төр зэрэг талаар үндэстэн болон бүрэлдсэн нь мэдэгдэж байгаа юм. Тэрхүү үндэстэн бүрэлдсэнээс нааших түүхийг уг номд төр дараалуулан он дараалсан хэлбэрээр бичсэн байна. Үүнд тодорхой бус юм уу хоосон зай гэж гараагүй.

     Сурвалжлагч: Монгол үндэстний үсэг бичиг бол хамгийн анх Чингис хааны үед бий болсон гэж эрдэмтэн мэргэжилтэн нар нийдэмдээ үздэг. Гэхдээ тэр үед сая Монголчууд үсэг бичигтэй болсон бол, "Монголын нууц товчоон" шиг гайхамшигтай аварга бүтээлийг бүтээхэд тун хэцүү юм гэж зарим эрдэмтэн бас үздэг байна. Энэхүү үзэлтийг багш таны үзэлттэй нэлээд ойртаж байна гэж ойлгож байна. Энэ талаар та санал бодлоо танилцуулна уу?

      Профессор Мансан: Соёл, үсэг бичгийн талаар Чингис хааны үе гэхэд Монголчууд үзэл сэтгэлгээ, аж ахуй, соёлын талаар нэлээд дээд хэмжээнд хөгжсөн байжээ. Өөрөөр хэлбэл, Монголчууд тэр үед феодлын нийгмийн хөгжлийн дээд үед шатанд дэвшин орсон үндэстэн байсан юм. Монголчууд үсэг бичгийг Чингис хааны үед Найманы Тататунгыг олзолж уйгаржин үсгийг авч хэрэглэснээс үсэг бичигтэй болсон гэж хүмүүс хэлж байна. Уг асуудлаар эрдэмтэд өөр өөрийн үзэлт саналтай байсаар ирсэн юм. Монголчууд урт хугацаанд тархай бутархай байдлаар аймаг аймгаараа нүүдлэн маллаж аж төрж байсан тул, анхны үсэг бичиг орхигдож гээгдсэн явдал ч байж мэднэ. "Монгол үндэстний бүрэн түүх"-дээ би Монгол үсэг бичигтэй холбоотой асуудлыг хөндөж ярьсан юм. Жишээлбэл, Бидгүүдийн байгуулсан Шан улсын дунд үед яст мэлхийн хуяган дээр сийлсэн бичгийг Монголчууд үүдснийг дурдсан бөгөөд нэлээд хуудас эзлүүлэн танилцуулсан юм. Тэр үеэс бодвол Монголчууд 3500 жилийн өмнө нэгэнт үсэг бичгийг үүдэн бүтээсэн байжээ. Хятадуудын хэлдэг яст мэлхийн хуяган дээрх бичгийн үсгийн нэрийг нь Хятадаар "Бү-цы" гэдэг, үүнд "Бү" нь бөө гэдэг үгийн авиачилсан дуудлага, "цы" нь бичээс гэсэн үг болно. Бөө нар тэнгэр тахих, уул ус тахих зэрэг элдэв зан үйлтэй холбоотой соёлын ажиллагаа эрхлэн хийдэг бөгөөд цэрэг мордох цагийг төлөгдөх, бороон хур орох эсэхийг төлөгдөх зэргийн ажиллагаа хийж мэргэлдэг байжээ. Яст мэлхийн хуяган дээрх бичиг нь үүнээс үүсэлтэй юм. Ийм төлөгийг Хятадчууд "Бү-гуа" гэдэг, энэ нь бөөгийн төлөг гэсэн үг юм. Энэхүү төлөг үзэх аргыг Шан улсын үед 200 гаруй жил хэрэглэсэн байжээ. Шан улсыг Жөү улс нураасны дараа, Монголчууд тархай бутархай байдалд орж бөөгийн бичээс орхигдож, Монголчуудын нэг бүлэг нь Хатан-гол, Урт цагаан хэрмээс умарш гарч, нэг бүлэг нь өмнөш орж, Хөх-мөрний дагуу газарт орсон байна.

     Сурвалжлагч: Өнөөгийн байдлар, тэр үед умарш нүүж гарсан Монголчуудын түүх нь маш тодорхой байгаа боловч, өмнөшөө явсан Монголчуудын тэр хэсэг нь одоо ямар үндэстэн ястан болж хөгжсөн байгаа бол?

     Профессор Мансан: Өмнөшөө явсан Монголчууд нь Байлдаант улсын үед Чү улсыг байгуулжээ. Чү улсын хаад нь олон улс зэрэгцэн оршсон Байлдаант улсын 700—800 жилийн түүхэн явцад Монголын төрийг сэргээхийн төлөө чармайн тэмцэж байжээ. Үүнээс гадна, Юе улс, Ү улсыг Хуася үндэстэн байгуулсан боловч, иргэд болон нутаг нь мөн Монголын Бидгүүд аймгийнх байв.

     Сурвалжлагч: Дээр үеийн Хятадын түүхэнд "Нань-мань-зы" гэж гардаг тэр аймаг угсаатныг багш та Монголчуудтай ямар хэлхээ холбоотой гэж үзэж байгаа вэ?

      Профессор Мансан: Энэ нь өмнө зүгийн аймаг усгаатнуудын ерөнхий нэр юм. Монгол гэдэг үгийн язгуур үг нь "Мангул", үүнийг "Монголын нууц товчоон"-д "Мангул", "Мангас", "Мангууд" гэхчлэн тэмдэглэгджээ. Язгур нь "Ман-" болно. "Манг-" ба "Ман-" бол авианы соливцол юм. Монголчуудын аймаг бүлгүүд нь эрт дээр үед чоно, нохойн тотемтой байжээ. "Манг-" буюу "Ман" нь ман могойн "ман-"тай адил язгуур үг юм. Монгол гэдэг нэр нь "Мангас" гэдэг шүтлэгээс үүсэлтэй.

      Сурважлагч: Багш таны таницуулснаас надад ийм нэг зүйл санаанд орлоо. Дэлхий нийтийн хэмжээнд Азийн хүнийг монгол төрлийн хүн гэж ярьдаг, Япончууд бас өөрийгөө монгол угсааных гэж үздэг. Үүнийг та хэрхэн үзэж байгаа вэ?

      Профессор Мансан: Дэлхийн хүн төрөлхтөний төрөл зүйлийн талаар хүн төрөлхтөн судлалын эрдэмтэн нар дэлхийн хүн төрөлхтөнийг 3 их төрөлд тухайлбал Европ хүний төрөл, Нигер хүний төрөл, Монгол хүний төрөл гэж 3 хувааж үздэг байна. Монгол төрлийн хүн нь бас 3 хэсгээс бүрдсэн байдаг, нэг нь манай Монголчууд, нөгөө нь Хятад-Түвд хэлний системийн нэг бүлэг хүн тухайлбал Вьетнам, Бангладеш, Тайланд зэрэг 10-аад улсын олон угсааны иргэд багтаж, бас нэг бүлэгт Индонез, Малайз зэрэг Малай-Болисиа хэлний системийн Номхон далайн өмнөд хэсгийн улс орны иргэд багтдаг юм. Монголчуудын дотроо бас Өвөр Монгол, Халх, Буриад, Халимаг, Ойрд, Дээд монгол зэрэг нийлээд Монгол үндэстэн, үүнээс гадна, хоёдугаар төрөл нь монгол төрөл хүн—Манж, Хэже, Эвэнки, Орчон, Казак зэрэг 80 хэдэн угсаантан, бас Япон, Солонгос үүнд багтана. Нөгөө нэг нь монголиа хүн—Африк болон Латин америкт байгаа Индиан хүн, Алиушун хүн, ашгиму хүн зэрэг болно. Монголиа хүн гэдэг нь монгол маягийн хүн гэсэн үг юм. Япон хэл нь Монгол төрөл хэлэнд багтдаг бөгөөд хэл авианы хувьд Монгол хэлтэй нэлээд ойролцоо байдаг.

      Монголчуудын өмнөш орсон хэсэг нь 8000—10,000 жилийн өмнө, Номхон далайн арал хойгуудаар дамжиж явсаар байгаад, Япон арал дээр хүрчээ. Энэ бол өнөөгийн Япон хүний өвөг дээдэс болно.

     Хойкайдо арал дээр байгаа тэр бүлэг хүмүүс нь тэнд очоод 4000 жилээс хэтрээгүй Манж, Эвэнки, Орчонтой ойр дөт аймаг угсааныхан болно. Латин америкт очсон хүмүүс бол мөн ч ингэж явсан улсууд юм. Индиан хүн бол 30,000—10,000 жилийн өмнө араар өөдлөн явж тэнд хүрч сууршжээ.

     Сурвалжлагч: Ийм их түүхийн номыг бичиж найруулахад хэдий хүн хэдий хугацаа хэрэгсэж бичиж гаргасан вэ?

     Профессор Мансан: Би өөрөө 1998 оноос энэ ажлынхаа их голыг дуусгаад, 2002 онд хөрөнгө мөнгөний асуудлыг шийдснийхээ дараа, 2002 оны 5-р сараас эрдэмтэн мэргэжилтэн нарыг урьж, ажил хуваан бичиж туурвиж эхэлсэн юм. 2004 оны хавар эх бичгээ бүрэн бичиж дуусгаад хэвлүүлэх ажилд орсон юм.

     Сурвалжлагч: Багш таны энэ номд Монголын түүхийг төдийгүй бас Хятадын түүхийг шинэчилэн хоосон орон зайг нөхсөн агуулга их олон орсон байна. Таны редакторлон хэвлүүлсэн энэ аврага бүтээлийг тантай хамт ажилладаг багш, эрдэмтэн нар, монгол судалынхан хэрхэн үнэлж байгаа вэ?

      Профессор Мансан: Миний энэ ном хэвлэгдээд төдий их удаагүй, дээр саяхан (8-р сарын 6-ны өдөр) "Монгол үндэстний бүрэн түүх"-ийг гүйлгээнд оруулах ёслолыг Хөх-хотонд хийсэн. Үүнээс өмнө, уг номын асуудлаар 2 удаа ярилцлага хийсэн, эрдэмтэд миний энэ бүтээлийг өндрөөр үнэлж байна. Өвөр Монголын Радио, телевизь сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна бас төвийн хэвлэл мэдээллийн байгууллагууд ч сурвалжилж, монголын түүх туурвилын хувьд 13-р зуунаас өмнөх үеийн Монгол үндэстний түүхийг залгаж тодруулсан, үлэмжхэн хувь нэмэр оруулсан дорвитой бүтээл боллоо гэж үнэлцгээж байна. /О.Дарамбазар сурвалжилж редакторлов/


1  2