• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-13 17:44:06    
Мусульманы соёлтой танилцан жуулчлаарай

Хятадын Олон Улсын Радио

     Олон жилийн турш, Хятадын олон улсын аялал жуулчлалын компани " Мусульманы соёлтой танилцан жуулчлах" аялал жуулчлалын үйл ажиллагаа зохиож ирсэн юм. Энэхүү замд нь Бээжингээс гадна Хятадын баруун хойд нутгийн эртний хот Ши-ань жич Нинсягийн Хотон Үндэстний Өөртөө Засах районы төв Инчуань энэ гурван газар багтаж байгаа юм.

     Урьдаар Бээжингийн тухай ярьяа. Бээжинд ирсэн жуулчид юний өмнө энэ хотын хааны ордон, урт цагаан хэрмийг бодож олдог байна. Тэхдээ Бээжинд мусульманчуудын төвлөрөн амьдарч байгаа " Ниү же гудамж" гэсэн район байгааг санаанд орохгүй ч байж мэднэ.

     Ниү же гудамжинд 10 мянга гаруй Мусульманчууд амьдарч байгаа юм. Хотон үндэстний Мусульманчууд ногоон өнгөнд сонирхолтой мөртөө ногоон өнгийг дээдлэн шүтдэг болохоор Ниү же гудамжны хоёр талаар " Лал" гэсэн Араб үсэгтэй гуанз болон гудамжны нүүрэн талын том хаалга үүдээ ногооноор будсан иргэдийн орон сууц зүндээ тохионо. Гудамжаар нь мөн цагаан малгайтай, нуруу үүрэн сул сэлүү алхаж яваа Мусульман настан харагдах нь үндэстний өвөрмөц зан үйлээ харуулж байдаг юм.

     Ниү же гудамжинд байрлаж байгаа Лалын эртний сүм нь хамгаас алдартай байдаг юм. Манай тоололын 996 онд байгуулагдсан Ниү же гудамжны мөргөлийн сүм бол Бээжингийн хамгаас өнө удаан түүхтэй, хамгийн том Лалын сүм, бас ч дэлхийд алдартай Лалын сүмийн нэг юм. 6000 хавтгай дөрвөлжин метр талбайтай, баруунш хандан байрласан энэ сүмийн дуган, ордон, танхим, тагт зэрэг нь гол шугам дээрээ дэс дараалан жагсаж, Хятадын эртний сонгодог барилга болон Арабын Лалын сүмийн стелийг онцгой сайхан уялдуулсан байна.

     Ниү же гудамжны Лалын сүм нь үеийн үеэрээ энд амьдарч байгаа мусульманчуудын омогшил болж байна. Энэ гудамжинд гуч шахам жил амьдарч байгаа ноён Ма Лишин хэлэхдээ:

     Ниү же гудамжны Лалын мөргөлийн сүм бол Хятадын Лалын шашны эрднэсийн сангийн нэг юм. Энэ сүмд хэдэн зуун жилийн өмнө Арабын орноос шашин дэлгэрүүлэхээр ирсэн хамб ламын бунхан байна. Бунханы өмнөх пайлуур дээр нь Араб үсгээр урлаг сайхан бичсэн бичээстэй. Бас 1694 онд Чин улсын Тэнгэр Тэтгэгч хааны дээд сургалыг бичсэн пайлуур болон гурван зуу гаруй жил хадгалсан " Куран" судрын гар бичмэлт ном байгаа юм гэжээ.

     Эрхэм сонсогчид оо, сая та бүхэнд Бээжингийн Ниү же гудамжны тухай дөхөм танилцууллаа. Одоо залгаад танд Мусульманы соёлтой танилцан жуулчлах дараачын өртөө болох эртний хот Ши-анийг танилцуульяа. Бээжингээс галт тэргээр ганц шөнө явбал Ши-ань хотод хүрнэ.

1  2