• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-13 17:44:06    
Мусульманы соёлтой танилцан жуулчлаарай

Хятадын Олон Улсын Радио

     Ши-ань хотод дотоод гадаадад алдартай аялал жуулчлалын үзэмжит цэг олон байдаг юм. Ялангуяа Ши-ань хотын ойр байрлаж байгаа Чин улсын Чинь ши хуан хааны цэрэг морьны жагсаал бол хамгаас алдартай түүх дурсгалт газар юм. Ши-ань хотын арын хаалга гэсэн гудамжинд Мусульманы хүн ард хамгаас олон төвлөрөн амьдарч байгаа юм.

      Арын хаалга буюу Бэй юань мэн гэсэн энэ газарт уламжлалт модон бүтэцтэй дэлгүүр хоршоог уул хэвээр нь хамгаалан үлдээж, хаяа дунд нь хэдэн зуун жилийн түүхтэй болсон ордон харш буюу язгууртан ноёдын орон сууц харагдна. Бэй юань мэнд Ши-ань хотын түүхийн дурсгалт зүйлийг хамгаас сайн хамгаалан хадгалж байна гэж олонх хүмүүс үздэг юм.

      Бэй юань мэний чулуун хавтан дэвссэн замаар алхан явахад, гудамжны хоёр талаар эртний чулуун хашлага болон чулуун багант чидэн жигдэрч, хаяагүй улаан дэнлүү өлгөсөн гуанз харагдна. Өнгөрсөнд замын хажуугийн эдгээр дэлгүүрт гол нь нутгийн онц гаралт зарах буюу гуанз ажиллуулж байсан юм. Сүүлийн жилүүдэд аянчин жуулчдад зориулан эртний эд хэрэшгсэл, уран бичлэг зураг болон гар урлалын бүтээгдэхүүн зарах болж, ёстой нэр нидэртээ нийцсэн эртний соёлын гудамж болсон байна.

     Бэй юань мэнд байрлаж байгаа Мусульманы гуанзууд Хятадын олон улсын жуулчлал компанийн хөтөч ноён Ү Рүйд маш гүүн сэтгэгдэл үлдээсэн юм байна. Тэрээр хэлэхдээ:

     Бэй юань мэний баруун тал бол Хотон үндэстний мусульманчуудын төвлөрөн суугаа газар юм. Энд бүх Хятадад алдартай эртний хуучин лалын сүмтэй, Бэй юань мэнээр дамжин маш олон хүн Лалын сүмд хүрдэг. Бэй юань мэний Хотон үндэстний гуанзууд маш амттай бууз, үхэр хонин махны шөл, шарсан мах, амтат шөлтөй хоол зэрэг зардаг. Бэй юань мэнд жуулчилж хүрсэн аянчин жуулчид тэр сахйан хоолыг амсах нь бас ч нэгэн жаргал юм гэжээ.

     Сая та бүхэнд Ши-ань хотын мусульманы тухай танилцууллаа. Одоо залгаад энэхүү аялалын замын эцэсийн өртөө болох Нинсягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Районы төв Инчуань хотын тухай дөхөм танилцуульяа.Гадаадад Нинсячуудыг Хятадын " Мусульманы муж" гэж нэрлэж байдаг. Энэ мужид том жижиг Лалын сүм нийт 3000 гаруй байна. Тэдгээр сүмийн дотроос Инчуань хотын Нань гуаны Лалын сүм хамгаас алдартай. Инчуаньд маш олон лалын сүм болон мартагдашгүй амтат сайхан хоол ундтайгаас гадна үндэстний цөөнхийн өвөрмөц зан үйл нь ч хүмүүсийн сонирхол төрүүлж байдаг юм. Жуулчлалын хөтөч хүүхэн Ши Ли ингэж танилцуулж байна. Тэрээр хэлэхдээ:

     Хотон үндэстэн бол дуулан бүжиглэхдээ авьяастай үндэстэн юм. Инчуань хотод та баруун хойд нутгийн стельтай Хотон үндэстний " Хуар" болон аман цавхадас зэрэг дуу бүжиг сонирхож болох юм. Хотон үндэстний айл гэрээр зочлон буух юм бол халуун зочинсог Хотончууд танд амтат хоолны дээж, ариун сархад зэргээ барьж хүндлэн зочлох юм. Хэрбээ Лалын баяр дурсгалын өдөр тохиовол, нэн ч идээний дээжийг хүртэж, ая дууны охь содыг сонсох юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/


1  2