• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-16 16:50:07    
Шинэ цаг эрины үлгэр дууриал Хун Жаньхуй

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн үе Хятадын радио телевиз сонин сэтгүүл гэсэнгүй Хун Жаньхуй гэдэг залууны тухай мэдээлэл өргнөөр явж байдаг. Энэ чухам хэн болчхов, яагаад өргөн хэмжээгээр сурталчилж байгаа вэ гэж та бүхэн сонирхож байгаа байлгүй. Тэгвэл энэ удаагийн хөтөлбөрөөр Хун Жаньхуй гэдэг уг залууны үлгэрийг та бүхэнд танилцуулъя.

    Хун Жаньхуй нь Хунань мужийн Хуай Хуа дээд сургуулийн залуу оюутан юм. Тэрээр багаасаа аавынхаа олж ирсэн охин дүүг дэргэдээ дагуулж, хичээлдээ явахын зэрэгцээ дүүгээ асран өсгөж, өнөө хүртэл бүтэн 12 жил болсон байна.

     1982 он, Хун Жаньхуй Хэнань мужийн Хун Жуан тосгоны тариачны гэр бүлд төрж өссөн юм. Түүнийг 12 настай байхад аав нь мэдэрлийн согогтой болж, ээжийг нь зодож шархтуулан, 1 настай охин дүүг нь газарт савж алсан байна. Энэ харсалт хэрэг гарсанаас хойш Хун Жаньхуйгийн гэр бүл хүнд зовлонгийн дунд байсаар иржээ. Аав нь өвчин хөдөлсөн үед гэрийнхээ хүнийг зовоож тарчилган, тавилга хэрэгслээ савж хагалсаар байтал энэ гэр авахын аргагүй тамтаг болсон бөгөөд аавынх нь өвчнийг эмчлүүлэхийн тулд толгой өндийж чадахгүй хүнд өрөнд дарагдсан байна.

1  2