Нэг удаа аав нь хэдэн өдөр алга болсноо хаанаас олсныг мэдэхгүй манцуйтай хүүхэд тэврээд гэртээ ирсэн байлаа. Сайн санаатай хүн энэ хүүхдийг тэжээгэч гэсэн бичээстэй цаасыг хараад ээж нь хэдий өр өвдөж байсан ч гэрийн амьдрал дэндүү ядуу, өөрөө амьдрахад бүр хэцүү байх чинь гэд бусад хүнд хүргүүлэхээр Хун Жаньхуйг явуулсан байна. Тэсгим хүйтэн өвлийн улиралд Хун Жаньхуй энэ хүүхдийг харан харан татгалзаж, эцэстээ өөрөө асрахаар зориг шийдчээ. Тэр үед нялах хүүхдэд сүү авах мөнгө ч байхгүй учраас Хун Жаньхуй өдөр бүр модонд авирч, шувууны өндөг түүж буцалгад идүүлдэг байлаа.
Хангалтай мөгөөр цаг тухайд нь эмчлүүлэх нөхцөлгүй болохоор аавийнх нь өвчин улмаар хүндэрч, гэрийн дараасыг дааж чадахгүй болсон ээж нь 1995 онд босч явсан байна. Тэр цагаас эхлээд амьдралын хүнд ачаалал 13-хан настай Хун Жаньхуйгийн биед туссан юм. Тэрээр өдөр бүр хичээлдээ явахад охин дүүгээ зэргэлдээ айланд тавиж, хичээл тарсаны дараа санд мэнд гүйж ирээд бүх гэрийнхээ хоолыг хийдэг. Орой унтахдаа охин дүүгээ дотор талд тавиж, дуу чимээ гарсаар доороо тэмтэрч үздэг.
Энэ мэт хатуужин амьдарсаар байж охин дүү нь 3 настай боллоо. Хун Жаньхуй ч шилдэг хир бүтэмжээр Хэнань мужийн хамгийн сайн дунд сургуульд элсэн орсон байна. Сургуульд явахаас өмнөх зуны чөлөөгөөр Хун Жаньхуй барилгын ажил хийж, сурлагын төлбөрөө төлсөн бөгөөд сургуулийн дэргэд жижигхэн байшин түрээсэлж дүүгээ авч очжээ. Өнгөрсөнтөй адилаар тэрээр өдөр бүр байр сургуулийн хооронд яаралдан гүйж, өглөөний цайг бэлтгэсэний дараа хичээлдээ явж, өдөр оройны хоолыг сургуулиас авч ирээд охин дүүтэйгээ хамт иддэг. Хун Жань хуй хичээлийн гаднах зав чөлөөгөөр бал, сургалтын ном зарж, олсон бага мөнгөөрөө бүх гэрийн амьдралыг нэмэрлэж байжээ. 1 2
|