Амьдралын хэмнэл явах усмаа түргэн болж байгаа одоогийн байдалд, шарах шүүгээ нь өдөржин яаралтай ажиллаад хариж ирсэн хүмүүст тун тус үзүүлдэг байна. Шарах шүүгээг хоол халаах, хөлдүү юм гэсгээх, хүнсний зүйлийг хагсаах зэрэг олон талаар ашиглаж болох төдийгүй шаазан хийх, улаан цай чанах, хүнсний зүйлийг хүүрэгшүүлэх, гуаны үр хуурах, эмийн зүйлийг хорхойтхоос сэргийлэх зэрэгт ч ашиглаж болох юм. Иймээс, хүмүүс шарах шүүгээг ашиглахад бас 8 зүйлийн цээр байдагийг омтгойлж болохгүй юм.
1, Жирийн хуванцар сав хэрэглэхийг цээрлэх хэрэгтэй: Хэрэв жирийн хуванцар саванд хоол хийгээд халаах юм бол юуны өмнө хуванцар сав нь хайлж хавсайдаг бөгөөд дахивал түүнээс гарсан хорт бодис нь хүнсний зүйлийг бохирдуулж, хүний биеийн эрүүл мэндэд хохиролтой юм.
2, Төмөрлөг сав хэрэглэхийг цээрлэх хэрэгтэй: Төмөр, хөнгөн цагаан, зэвэрдэггүй ган, шаазан зэргээр хийсэн саванд хоолоо халаах юм бол шарах шүүгээнд цахилгаан оч, хэт богино долгион үүсч, шарах шүүгээг эвдэж, хоол халааж чадахгүй болно.
3, Битүү сав хэрэглэхийг цээрлэх хэрэгтэй: Шингэн хүнсний зүйлийг битүү саванд хийгээд халаахад, савны дотрох даралт нь дээшлээд хагарч дэлбэрэх аюултай байдаг. Иймээс шингэн хүнсний зүйлийг халаахдаа таглаагүй саванд хийж халаавал хамгийн тохиромжтой юм. Дахивал хатуу халистай юмыг шарах шүүгээнд болгохдоо урьдаар халисыг нь хагалаад болговол дэлбэрч осол гархаас зайласхийж болох юм.
4, Хэтэртэл халаахыг цээрлэх хэрэгтэй: Хүнсний зүйлээ шарах шүүгээндээ хийгээд халаахдаа 2 цагаас хэтрүүлж яасанч болохгүй, хэт халаасан хүнсний зүйлд хордож болзошгүй юм.
5, Дутуу болгосон юм уу түүхий махан бүтээгдэхүүнийг шарах шүүгээнд халаахыг цээрлэх хэрэгтэй: Дутуу болсон хүнсний бүтээгдэхүүний бактери нь амьд хэвээрээ байж, дахиж шарах шүүгээгээр халаалаа ч гэсэн цаг нь охор болохоор бактерийг бүрмөсөн устгах бололцоогүй юм. Иймээс махан бүтээгдэхүүнийг заавал болгож байж дараа нь сая шарах шүүгээндээ халаах хэрэгтэй юм.
6, Тосыг шарах шүүгээгээр халаахыг цээрлэх хэрэгтэй: Тосыг хэтэрхий халаавал шатаад галын аюул гарч ч мэднэ. Хэрэв болгоомжгүйгээс болоод шарах шүүгээнд чинь гал гарвал, таглааг нь битгий нээгээрэй, харин урьдаар цахилгааны тэжээлийг тасалж, гал унтарсаны дараа таглааг нээж шарах шүүгээгээ хөргөх хэрэгтэй.
7, Унтлагын өрөөндөө шарах шүүгээ тавихийг цээрлэх хэрэгтэй: Унтлагын өрөөндөө шарах шүүгээ тавихгүй байж, үүний зэрэгцээ шарах шүүгээний халуунаа гадагшлуулхад дөхөм үзүүлхийн тулд бүс бараагаар бүтээхгүй байхыг анхаарах хэрэгтэй юм.
8, Шарах шүүгээний дэргэд удаан цагаар ажиллахыг цээрлэх хэрэгтэй: Шарах шүүгээ ажиллаж байх үе, түүнээс наанадаж метр хиртэй зайд ажиллах хэрэгтэй.
1 2
|