Настайчуудын гутал өмсөхдөө эрхэмлэх зүйлүүд
Хэн хүн өтлөөд ирхээр хөлнийх нь цусны эргэлт адил бус хэмжээнд тэнцвэрээ алдаж, чадавх нь ч адил бус хэмжээгээр буурдаг байна. Иймээс настайчууд өмсөх гутал авахдаа хөлдөө тохирсон байх, аюулгүй байхийг эрхэмлэх хэрэгтэй юм.
Настайчууд өмсөх гутал авахдаа ул нь хатуу мөртөө хөнгөн зөөлөн байхыг анхаарах хэрэгтэй, харин өлмий нь 10-15 мм байхад хөлөнд эвтэй, тулж өвдөх явдалгүй аятайхан байдаг. Гутлын зулаг нь чанар сайтай хөнгөн, салхи нэвтрэх нимгэн материал байх тусмаа өмсөхөд таатай байдаг.
Гар хуруу нь хөшүүн болж шаахайнхаа үдээсийг уяж чаддаггүй настайчууд бол зулгандаа резинтэй шаахай өмсвөл тохиромжтой юм. Үүний зэрэгцээ өсгийвч бэлэн байвал настайчууд бөхийхгүйгээр шаахайгаа өмсч болох юм. Настайчууд бариу шаахай юм уу үдээсгүй шаахай өмсөх нь тохиромжгүй. Тэрчлэн хэтэрхий том шаахай өмсөх нь ч холхиод хөлний хэлбэрийг алдагдуулах болно. Хэтэрхий бага шаахай өмсвөл хөлний цусны эргэлтэд муугаар нөлөөлж, холгох аюултай юм.
Иймээс хоёр хөлөндөө аятай сайхан таарсан, эдэлгээ сайтай, чанартай сайн шаахай авч өмсөх нь хөлд таатай байдаг төдийгүй биеийн эрүүл мэндэд ч ашигтай юм. /Л.Буянтогтох орчуулав/ 1 2
|