Хятадын өнө эртний түүх соёлтой том хотуудын нэг болсны хувьд, Бээжин хотод их олон том том байшин барила байгуулсан түүхтэй юм. Зөвхөн өнгөрөгч зууны 80-ээд он гэхэд л Бээжин хотод 10 том барилга барьж байгуулсан билээ.
80-аад оны үеийн Бээжингийн 10 том барилгад: Бээжин Номын Сангийн шинэ том давхар байшин, Хятадын Олон Улсын Үзэсгэлэнгийн Төв, Төв Телевизийн том давхар байшин, Нийслэлийн Нисэх Онгоцны Буудлын онгоц хүлээх том давхар байшин, Бээжин Олон Улсын Зочид Буудал, Да Гуань-юань цэцэрлэгт хүрээлэн, Чан Чэн Зочид Буудал, Хятадын Ший Жүжгийн Том Театр, Японы Түрэмгийллийн Эсрэг Хятадын Ард Түмний хийсэн Дайны Дурсгалын Ордон, Метрогийн Дүн сы-Ши-тяо зогсоол зэрэг багтдаг юм.
1.Бээжин Номын Сангийн шинэ том давхар байшин нь Зы Жү-юань цэцэрлэгт хүрээлэнгийн хойт талд байрладаг юм. Хятадын үндэсний хэмжээний хамгийн том номын сангийн энэхүү барилгыг Хятадын Ерөнхий сайд асан Жөү Энь-лай цохолбор бичиж байгуулуулжээ. Бээжин Номын Сангийн шинэ давхар байшин нь нэг гол барилга, дагалт олон давхар барилгаас бүрдсэн, Хятадын эртний орд харшийн дээврийн хэлбэр төрхтэй эвлэг сайхан зохицуулан байгуулсан цогцолбор барилга юм. Гол барилга нь 22 давхар, өндөр нь 61 метр байдаг бөгөөд барилгын нийт талбай нь 140 мянга гаруй квадрат метр байдаг. 1983 оны 9-р сарын 23-ны өдөр суурь тавих ёслол хийж, мөн жилийн 11-р сарын 18-ны өдөр нь барилгын ажлыг албан ёсоор эхлүүлж, 1987 оны 7-р сарын 1-ний өдөр барилгын ажлыг дуусгаж, 10-р сарын 15-ны өдрөөс нь ашиглалтанд оруулж, үйлчлүүлэгчид хүлээн авч эхэлсэн байна. Энэхүү том номын сан нь ерөнхийлсөн, тусгай салбарын, толь бичгийн, баримт материалын, сонин сэтгүүлийн, тусгай хадгаламжийн, үндэстний цөөнхийн үсэг бичгийн ном зохиолын зэрэг 30 гаруй уишлагын өрөөтэй бөгөөд бас 6—16 хүний бага оврын судалгааны хэдэн аван өдөөтэй байдаг.
Уншлагын газрын номын агуулахын нийт талбай нь 60 мянган квадрат метр байж, 20 сая ширхэг ном хадгалах боломжтой байдаг юм. Уншлагын өрөө нь 1—4 давхарт байрлаж байдаг бөгөөд өрөөний дотор нь компъютер зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжүүдтэй байдаг. Үүнээс гадна, үзэсгэлэнгийн танхим болон 1200 хүн хүлээн авч болох эрдэм шинжилгээний хурлын танхим бий.
2.Бээжингийн хот тойрсон гуравдугаар тойрог замын зүүн хойт талд үзэсгэлэнгийн 4 том ордоос бүрдсэн цагаан өнгөтэй нэг том цогцолбор барилга байдаг. Энэ нь олон улсын барилгын тэргүүний түвшин бүхий Хятадын Олон Улсын Үзэсгэлэнгийн Төв болно. 1984 оны 1-р сард барилгын ажлыг эхлүүлж, энэхүү асар том барилгыг 2 жил хүэрхгүй хугацаанд барьж байгуулаад ашиглалтанд оруулжээ. 1985 оны намар энд Ази Номхон далайн бүс нутгийн яармагийг зохион явуулсан байна. Түүний дараагаар, уг төвд олон улсын батлан хамгаалалтын техникийн үзэсгэлэн, хуучин Зөвлөлт Холбоот Улсын аж үйлдвэрийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдийг зохион явуулсан юм. Уг төвийг маш өвөрмөц онцлогтой зурж төлөвлөсөн юм. Гол том танхим нь бөмгөр цагаан оройтой, тэр байшингийн дөрвөн талаар нь геометрийн хэлбэр дүрстэй байшин барилгыг дагалдуулан барьж байгуулсан болохоор маш эвлэг сайхан харагддаг билээ.
3.Телевизийн том давхар байшин нь Фү Шин-мэнь хаалганы гадна, Хятадын Ардын Цэргийн Музейн баруун тал дахь Ба И-хү нуурын хөвөөнд байрладаг. Уг барилга нь нэвтрүүлэг хийх, программ үйлдэхэд зориулсан цанхэр өнгөтэй хоёр байшингаас бүрдсэн юм. Энэ хоёр том барилгын нийт талбай нь 840 мянга гаруй квадрат метр байдаг. Нэвтрүүлэг хийхэд зориулсан номын шүүгээ шиг хэлбэртэй байшин нь 24 давхартэй, өндөр нь 113 метр байж, программ үйлдэх хэсэг нь 3, 4 давахртай намхан байшинууд байдаг юм. Нэвтрүүлэг хийх байшинд ажлын нийтийн өрөөнөөс гадна бас 9 студи, бичил долгион, телевизийн программ цацах, хүлээн авах зэрэг өрөөнүүд бий. Программ үйлдэх байшинд нь 22 студи, программ хянах өрөө, гоёлын өрөө, тасгалын өрөө, амралтын өрөө зэрэг байдаг. Өрөөнүүдийн доторхи тоног төхөөрөмжүүд нь бүр тэргүүний технологиор өндөр түвшинд бүтээгдсэн юм.
4.Нийслэлийн Нисэх Онгоцны Буудлын олон улсын онгоц хүлээх давхар байшингийн өргөтгөн байгуулалтын ажил 1989 оны 9-р сарын 26-ы дууссан юм. Үүний дараа, уул нь хамгийн олондоо цаг тутамд 1800 зорчигчийг хүлээн авч байснаасаа 3500 зорчигчийг хүлээн авч чадах болсноор, Нийслэлийн Нисэх Онгоцны Буудал нь Хятадын нисэх онгоцны хамгийн том буудал болсон байна. Олон улсын онгоц хүлээх давхар байшингийн өргөтгөн байгуулалтын барилгын ажилд: онгоцны буудлаас гарахад дамжин өнгөрөх 2 танхимыг умарш 3 метр өргөтгөж, хүндэт зочны амралтын өрөө, баар, кафеийн өрөө, зорчдын амрах газар зэргийг нэмж байгуулжээ. Бүртгэл үйлчилгээний газрыг 42 байснаас нь нэмэгдүүлж 48 болгож, ачаа тээврийн системийг бүхнийг шинэчилж, дамжуулгын бүс 4 байсныг нь нэмэгүүлж 10 болгосон бөгөөд нийтэд нь төвлөрүүлэн хянах, электрон жинлүүрээр жинлэх зэрэг тэргүүний тоног төхөөрөмжтэй болж, онгоц хөөрөх, газардах мэдээллийн систем болон гал түймэрээс сэргийлэх мэдээллийн системийг шинээр нэмж байгуулсан байна.
1 2
|